Дэлхийн Тайлагдашгүй нууц: Зэрэгцээ ертөнц

thumb_size8131968852016-06-02-09-31[www.urlag.mn]1964 оны 2-р сарын 1-ны өдөр Калифорнийн өмгөөлөгч Томас П.Механ ердийн ажлын өдрөө дуусгаад цаг хагас явж хүрэх Эврика хотхон дахь гэртээ харихаар машиндаа суужээ. Тэрээр харих замдаа ор сураггүй алга болсон байна. Ул мөргүй түүний алга болсон тухай нэрлэн ярьж болохгүй байсан… Калифорнийн Гербервилл дэх эмнэлгийн хүлээн авахын сувилгач Мариса Кледванс хар костюмтай залууг зогсч байхыг харахад “Өмгөөлөгч Томас П.Механ” гэж өөрийгөө танилцуулж машинаар замд явж байхад гэнэт хүчтэй өвдөж, өвчлөлийн хүч маш их байж зарим үед үхэж байгаа, хавь ойрын зүйл алга болох шиг санагдсан учир эмнэлгийн тусламж үзүүлэхийг хүсчээ. Мариса өмгөөлөгчийн эрүүл мэндийн даатгалын дэвтрийн дугаарыг шалгаад ардаа байгаа шүүгээрүү очих тэр бяцхан хоромд тэр агаарт шингэсэн мэт алга болжээ. Хачирхалтай үйлчлүүлэгчийг хайсан боловч үр дүн өгсөнгүй. Оройн 22.00 цагийн орчим замын эргүүлийн цагдаа Эль голын дэргэд Механы машинтай тааралдаж зам дээрх дугуйны мөрийг харвал тормозлон зогсохыг оролдсон нь илт байлаа.

Автомашины гадргуу дээр цусны тод толбо байсан, урдах баруун хаалганы шил буусан байжээ. Цусны толбо, хүний мөр 50 метр үргэлжлэн гэнэт арилж хүн агаарт ууссан мэт үгүй болсон байж. Өргөн хэмжээний эрэл үргэлжлэн 19 дэх хоног дээр Томас Механы цогцсыг осол болсон газраас 30 км-ийн зайд голын эрэг дээрээс олжээ. Биед нь үзлэг хийхэд толгойд нь шарх байсан боловч үхлийн шалтгаан нь усанд унаж живсэн явдал байлаа.

Цаашдын нарийвчилсан шинжилгээгээр Механ хөдөөгийн эмнэлгийн хүлээн авахад очсон тэр мөчид гол унасан нь тогтоогджээ… 1943 оны 6-р сарын 25-ны өдөр Алеутын арлын дагуу явж байсан Америкийн тэнгисийн цэргийн хөлөг онгоцууд хяналтын дэлгэцнээ өмнөөс нь явж байгаа Японы долоон хөлөг онгоцыг илрүүлжээ.

Хөлөг онгоцны багийн ахмад гал нээхийг тушааж хагас цагийн дотор Америкийн хөлөг онгоцноос 212 сум илгээсэн ба Японы зүгээс ямар ч хариу өгөлгүйгээр буудлага зогссоны дараа ямар ч ул мөргүй алга болсон. Дайны дараа Америкийн тэнгисийн цэргийн хүчний тагнуулын баримт бичигт тэр өдөр тэнд Японы ямар ч хөлөг онгоц байгаагүйг тогтоожээ…

Цаашдын бүх үйл явдлыг нойр сануулдаг. Бууны сум 15 метр аажим нисч намрын шаргал навчсаар хучигдсан газар дээр зөөлөн унасан. Анчин гайхаж ойролцоо нь сансрын хөлөг санагдуулсан биет харагдаж дэргэд нь хачирхалтай зүйлс зогсож байснаа ойртож ирээд анчингаас бие чинь сайн уу гэж асуужээ. Ой хамгаалагч Вайменгийг эмнэлэгт хүргэснийг анзаарч түүнээс хойш дөрвөн өдөр өнгөрсөн байна. Дэлхийн бүх улс орны архивт иймэрхүү болон үүнтэй төстэй бусад хачирхалтай тохиолдлын тухай материал хадгалагддаг ба эдгээр үйл явдал шинжлэх ухааны хараа хяналтын гадна үлддэг, учир нь эрдэмтдийн оюун ухаанаар тайлахад бэрх, бараг бололцоогүй аж. Энэ сэдвээр эрдмийн ажил хийж зэрэг хамгаалах боломжгүй боловч гайхалтай, тайлбарлагдашгүй үзэгдлийг олон оронд судалсаар байна.

Судлаачид зэрэгцээ ертөнц орших ба тэдгээртэй харьцаж болно гэж таамагладаг. Зэрэгцээ ертөнцтэй харилцах энгийн тохиолдол нь нойр юм. Зүүдэнд явагдаж буй бодит зүйл үнэн хэрэгтээ явагддаг гэж итгэхэд хүрдэг ба бидний дотоод дэд ухамсар зүүднээс мэдээлэл авдаг. Зүүдэндээ мэдээлэл хүлээн авах, дамжуулах хурд бодит байлаас хэд дахин илүү, 8 цаг унтахдаа бүхэл бүтэн амьдралын долоо хоног, сарын үйл явдлыг мэдэрч нэг минутын нойронд олон ангит кино үзэж болох жишээтэй. Нойронд хүрээлэн байгаа орчноос гадна юутай ч адилтгах аргагүй, бодит амьдралтай ямарч хамаагүй дүр орж ирдэг. Тэд хаанаас ирдэг вэ? Хязгааргүй их орчлон хязгааргүй их атомуудаас бүрддэг ба тэд аугаа их дотоод эрч хүчийг агуулж, бидэнд үл үзэгдэж харин молекулд нэгдэн матер болж биднийг хүрээлэн байдаг материаллаг ертөнцийг бий болгодог. Атом үл үзэгдэх боловч атом оршин тогтнодог гэдэгтэй хэн ч маргахгүй, бид, бидний бие атомаас бүтдэг билээ.

Атом тасралтгүй хэлбэлзэх хөдөлгөөнтэй, төрөл бүтцээс хамаарч хэлбэлзлийн давтамж, хурд янз бүр, орон зайд шилжих чиглэл өөр өөр байна. Чухамхүү тэрхүү ялгаа байдгийн ачаар бид оршин тогтнодог. Хэрэв бид зүүдний хурдаар хэлбэлзвэл биднийг хэн ч үзэхгүй, учир нь хүний хараа, мэдрэхүй тэр хөдөлгөөнийг ажиглах боломжгүй. Харин бидэнтэй нэг хэмнэлд байсан өөр хүн юу ч анзаарахгүй. Бидний бие радио долгионы хурдыг өгвөл нүд ирмэхийн зуур дэлхийг тойроод ирэх ба нислэгийн үед бидний дор эх газар, далай тэнгис, арал гялалзан өнгөрч байх болно. Бидний дэргэд биднийхээс хэд дахин хурдтай ертөнц байж гэж бодоход түүнийг дэргэд байна гэж бидний мэдрэх эрхтэн, ухамсар анзаарах боломжгүй. Харин бидний далд, дэд ухамсар үүнийг байнгын гүйцэлдүүлсээр байдаг.

Иймд, би энэ газар ирж байл уу, үгүй бил үү? Энэ хүнийг хаана харж байлаа? Энэ үнэр юуных билээ? гэхчлэн бодовч тэдгээрийг санадаггүй билээ. Чухам энэ л зэрэгцээ ертөнцийн огтлолын цэгт болдог тохиолдол ажээ. Ийнхүү одоохондоо тайлагдашгүй шалтгааны улмаас “янз бүрийн хурдтай” ертөнцийн хавьтал тохиолдсоноос аливаа бодит тайлбар хийхийн аргагүй хачирхалтай үйл явдал учирдаг санжээ


URL:

Сэтгэгдэл бичих