Ц.Элбэгдорж гэж хэн бэ?

p17pa1vkaqh4vifj6051lsmu9j1Элбэгдорж Ардчлалын алтан хараацай мөнөөс мөн. Өвгөн би хүртэл сумандаа МОАХ байгуулалцаж явсан анхдагчдадаа ч тэрүү анх улс төрийн тавцанд Элбэгээг гарч ирэхүйд  би ёстой түүний хоточ нохой нь байлаа. Хүмүүс хошгируулдаг энээ тэрээ гэхэд нь урдаас нь цээжээрээ хамгаална. Хуцаж өгнө.  Ямартаа Элбэгдоржийн тухай “Эгэлгүй хүн” гарчигтай зуугаад мөр шүлэг тэрлэн төрсөн өдрийг нь тохиолдуулан 2014 оны Монголын мэдээ сонины 047-рт нийтлүүлж байхав дээ.

Н.Энхбаярын баривчилгаа, хэлмэгдүүлэлттэй холбогдуулж хүмүүс ярина. Би тоос хүргэдэггүй. Харин Бөхийн өргөөнд үзвэр үзээд сууж байтал хөөрхий Энхбаяр руу Элбэгээ яггүй муухай өрөмдсөн заналт харцаар харсан цагаас яаж байгаа юм болдоо гэж сэтгэл сэрдхийж эхэлсэн. Үүнийг тэнд байсан 2000 гаруй хүн бүгд ажиж харан суусан.

Дараа нь Прокурорын 85 жилийн ойн хүндэтгэлийн чуулган уулзалтууд дээр түүний хэлсэн маш ууртай догшин мэдэгдлүүдийг голдуу телевизээр үзээд нэг л биш жиг ургажээ гэж бодсон боловч улс төрч Эрдэнэтуул ярилцлагадаа Ерөнхийлөгч ганцаардаж байгаа ухааны юм ярьсанд тийм ч юм болов уу гэж нэг үе тайвширсан.

2012 оны сонгуульд ардчилсан нам олонхи болоогүй ч хамгийн олон суудал авч шудрга ёс эвсэлтэй хамтарч арай ядан засаг байгуулагдав. МАХН-ынхан томрохын дээдээр томроод өөрийнхөө цэвэр буруугаас УИХ-ын дэг зөрчиж бүлэггүй хоцорч гуншигнав. Нэг мэдэхнээ Ерөнхийлөгч “намын харъяалалаас татгалзсан”  мөртлөө МАН-д хайр зарлан эв нэгдлийг илэрхийллээ бэлэглэн бүлгийн тухай хууль санаачлав.  Энэ үеэс мань эр Ардчилсан нам руу муухай харсан харцаар харж эхэлсэн.

Шинэчлэлийн Засгийн газар Монголын түүхэнд огт байгаагүй бүтээн байгуулалтын мөрийн хөтөлбөр боловсруулан 2 дахь жилдээ амжилттай хэрэгжүүлэх шатандаа явж байтал түлхэн унагаасан.

Элбэгээ анхалж давхар дээлийн асуудлыг сөхөж, сөрөг хүчинд өгөөш бэлтгэн урд урьдын чуулган дээр миний нүүр байсан цагт аль ч Засгийн газрыг унагаахгүй гэж ам мэдэн хошгируулж байснаа тас мартан харин ч эртнээс захиалгаар Авилгатай тэмцэх газрыг нохойд барьдаг мод болгон ашиглаж Л.Гансүх, Дэнзэн хийгээд Алтанхуягийн шадар тоотыг 1937, 1938 оныг санагдуулам урьдчилан үгсэж уятган байж унагаасныг Монголчууд сайн мэднэ. Өнөөдөр захын нэг сонин гарчиглахад л “Элбэгээ Энхбаярыг хэлмэгдүүлж”  чадсан нь аргагүй  баталагдана. Одоо Н.Алтанхуягийн мэнгэ голлосон яах бол гэдгийг ард түмэн амнаас ам дамжин ярьсаар байна. Хэрэв Алтанхуягийг Н.Энхбаярын жишгээр хэлмэгдүүлвэл Монголын ард түмэн босохдоо боссон шиг босохыг хэн байг гэхэв . Өдрийн сонины 5 сарын дугаарт  улс  төр судлаач Д.Ганхуягийн нийтлүүлсэн “Далд засаглал” нийтлэлийг олон түмэн уншсан байх.  Монголд тогтоосон ардчиллыг ерөнхийлөгч Элбэгдорж МАН-тай хамтран хуйвалдсан бусармаг үйл ажиллагааг эрдэмтэн мэргэд судлаачид ийнхүү хэвлэл мэдээллийн хэрэгслээр дугаар алгасалгүй шахам бичиж байна.

Зохиолч сэтгүүлч Номинчимэд саяхан бичиж хэвлүүлсэн Монголоо нэхэж буй Монгол” номныхоо цаг үеэ шинжэхүй гарчиган доор бичсэн АНУ, Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Б.Обама нарын ерөнхийлөгчөөр сонгогдоод ард түмэндээ анх хандаж хэлсэн үг айлдварыг тэр чигээр нь уншигчдад сонордуулсан.

2009 онд Элбэгээ сонгогчдод  хандаж хэлэхдээ Монголын ард түмэн яллаа. Монголчууд шударга ёсны төлөө сонголт хийлээ. Монголчууд эдлэх ёстой эрх, эзэмших ёстой баялагийнхаа төлөө сонголт хийлээ гэж долоон жилийн өмнө хэлжээ.

Гэтэл 8 жилийн өмнө Б.Обама ард түмэндээ хандаж анх үг хэлэхдээ хүндэт иргэдээ би өнөөдөр та бүхнийхээ өмнө өвөг дээдсийнхээ амь биеэ зориулсан  гэгээн үйлсийг дурсан санаж та бүхнээс надад хайрласан төгс итгэлд гүнээ талархаж өмнөө тулгараад буй үүрэг хариуцлагаа ухааран зогсож байна.

Ерөнхийлөгч Буш таньд эх орныхоо төлөө хийсэн хөдөлмөр, зүтгэл мөн түүнчлэн засаг захиргааны шилжилтийн төлөө үед бидэнтэй харамгүй сэтгэлээр хамтран ажилласан явдалд тань талархалаа илэрхийлье.  Зохиолч эл номондоо хоёр орны ерөнхийлөгч ард түмэндээ хандаж хэлсэн үгийг ийнхүү харьцуулж жишсэн нь огт санамсаргүй явдал биш бололтой.   Тухайлбал Элбэгээ ард түмэн яллаа гэснээн нь хагас нь ялагдсан хэрэг үү, Монголчууд эдлэх ёстой эрх эзэмших ёстой эд баялагийнхаа төлөө сонголт хийлээ гэсэн нь Элбэгдорж Монголын эд баялаг юм уу? Энхбаярт өгсөн 47,45 хувь буюу олон зуун мянган хүн шударга ёсны эсрэг иргэд санал өгсөн байх нь ээ гэж номын дугаар хуудсанд  тэмдэглэжээ. Мөн Ерөнхийлөгчийн сонгуульд Элбэгээ ялах нь тодорхой болсон өглөө Ардчиллын  анхдагч гавъяат жүжигчин Сосорбурам телевизээр “Элбэгээгийн ялалт бол хүмүүсийн ялалт, бас хүн сүргүүдийн ялагдал боллоо” гэж хэлжээ.  Тэгвэл Энхбаярын төлөө санал өгсөн олон зуун хүмүүс хүн сүргүүд нь байх нь ээ гэж бас тэмдэглэсэн.

Саяхан Монголын Ардчилсан намыг хамгийн олон жил тогтвор сууршилтай удирдаж 4-5 сонгуульд ялалт байгуулж эцэст нь хэлмэгдсэн улстөрч  Н.Алтанхуяг “хуйвалдагчид хэрээс хэтэрч байгаа шударга ёсны хямрал”  Монголд нүүрлээд байгаа хуйвалдааны төр улам хүчирхэгжиж  байгаа талаар бас Элбэгээ өөрт ноогдоогүй томилгоонуудыг хийсэн талаар ард иргэдэд мэдэгдэл гарагсан. Энэ мэдэгдэл бол зөвхөн шинэчлэлийн засгийн газар юм уу аль нэг Алтанхуягийн хувийн эрх ашгийн асуудал огтхон ч биш Монголын төрөөр Элбэгдоржтонгууд,  Энхболдтонгууд тоглосныг хэзээ ч мартаж болшгүй үнэн юм.  Хэрэв Элбэгээ Алтанхуягийг Энхбаярын замаар дарангуйлахыг завдвал шударга түмэн босоход бэлэн байна өмөөрч л таараа. Ямар нэг юм хэмжээндээ байх, хэтэрвэл илүүддэг ёстойсон. Монголчууд хоцорсон хүнээр ачаа бүү татуул гэдэг дээ. Элбэгээд жил гаруй, Сайханбилэгт хэдхэн сарын хугацаа байна.  Энэ хугацаанд яаж ч мэднэ.  Ховд аймгийг Хөдөлмөрийн баатар аймаг, Зэрэг сумыг Сүхбаатарын одонт сум битгий болгоосой. Ерөнхий сайд саяхан баруун гурван аймгаар ажиллахад нь өвгөд сануулаад авна лээ.

Ер нь тэгж ярих юм бол 2009 онд Элбэгдорж ялахгүй ч байх магадлалтай байсан Н.Энхбаярын нэг хийрхүү менежер Элбэгээгийн удам судрын талаар эвгүй сурталчилгааг хийсэн үеэр тэрээр ээж рүүгээ хандан уйлж үнсүүлснийг нь харсан сонгогчид эмтрэн саналын гараа сунгасан нь үнэнд нийцэж буй за.

Ер нь Монголчууд хохирч хэлмэгдсэнд нь сэтгэлээ нээдэг ард түмэн. Н.Энхбаярыг яагаад дэмжив? Яагаад хошуурав?. Эзэн нь буурныхаа занг мэддэг хэдий ч тээр жил түүнийг оймстой хөлийг нь гозолзуулан хүч түрэн, дарангуйлан баривчилсаныг нь ард түмэн өмөөрч сонгогчид уушгаа нээсэн байхгүй юу. Нөгөө талаар 2009 онд тэр үеийн МАХН тухайлбал Санжийн Баяртангууд, Энхбаярыг ялагдуулах талд далдуур алишигласанд ард түмэн дургүйцсэн нь туйлын үнэн бөгөөд одоогийн Энхбаярын рейтинг өндөр яваа нь ч дээрхтэй амин холбоотой байж болох юм. Эцэст нь хэлэхэд мөнгө алдахад бага алдана. Нэр хүндээ алдахад их алдана. Эрүүл мэндээ алдахад бүгдийг нь алдана гэсэн алдарт үнэн үг бийг одоогийн улстөрчид болдогсон бол арьсандаа шивүүлээсэй. Бяцхан тайлбар хийе. Хүрлээ мэтүүд мөнгө тарааж алддаг боловч эргүүлээд олоод авчихдаг. Харин эрүүл мэндээрээ хохирсон Н.Энхбаяр, Л.Гансүх нар үүрд хохиров бололтой

 

МУСТА Ц.Баттөмөр

 


URL:

Нэр: Anonymous Огноо: 31 May 2016

Yag vnen!!!

Сэтгэгдэл бичих