АТГ-аас “Эрдэнэт” үйлдвэрийн Оросын талын захирлыг шалгаж эхэлжээ

Авлигатай тэмцэх газраас “Эрдэнэт” үйлдвэрийн Оросын талын нэгдүгээр орлогч захирал А.И.Форменкийг шалгаж эхэлжээ.

Одоогоор ямар үндэслэлээр шалгаж байгааг тус газраас нууцалж байгаа юм.

Мөн “Эрдэнэт” үйлдвэр холбоотой энэ хэрэгт УИХ-ын гишүүн Х.Наранхүү, Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж нарыг холбогдуулан шалгаж байгаа юм байна.

УИХ-ын гишүүн Х.Наранхүү нь “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар ажиллаж байхдаа их хэмжээний мөнгө хувьдаа завшсан хэргээр сэжиглэгдэж байгаа бол энэ хэрэгт Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж хамтран оролцсон байж болзошгүй байгаа аж.

Г.Ирмүүн


URL:

Сэтгэгдэл бичих