МАХН-ынхан өлсгөлөнгөө түр зогсоолоо

z5_700x700Өчигдөр МАХН-ын дарга Н.Энхбаяр, гишүүд, дэмжигчдээс шударга сонгууль, зөрчигдсөн эрхийнхээ төлөө  Эрх чөлөөний талбайд хийж буй  өлсгөлөн, суулт нэр дэвшигчдийнхээ материалыг СЕХ-нд хүлээлгэж өгснөөр түр завсарлаж байгаа мэдэгдсэн. Одоогоор тэнд  барьсан гэрүүдээ буулгаж байна.Энэ нь хэд хэдэн шалтгаантай, нэгдүгээрт Чингэлтэй дүүргийн Засаг даргаас  жагсаал хийх нь хууль зөрчиж буйг сануулсан, хоёрдугаарт Эх үрсийн баярын арга хэмжээ  тус талбайд болох, гуравдугаарт намын гишүүд, дэмжигчид нь намын даргыгаа эрүүл мэндээ бодохыг зөвлөж байгаа, дөрөвдүгээрт СЕХ материалыг хүлээж аваад хуулийн дагуу ажиллах, эсэхийг ажиглахаар ийнхүү өлсгөлөнгөө түр  завсарласан. Хууль зөрчсөн алхмууд хийгдэх аваас дахин үргэлжлүүлнэ гэдгээ тэд онцоллоо.

Учир нь  СЕХ-ны зүгээс хоёр утгатай тайлбар өгч байгаа. Тухайлбал,  нэр дэвшигч, намуудын материалыг хүлээж авч байгаа. Гэхдээ бүртгэх тухай асуудал  яригдахгүй. Материалыг аваад тус бүрдээ нягталж үзсэний дараа СЕХ-ны хуралдаанд оруулж, тэндээс шийдвэр гарч байж бүртгэх тухай асуудал шийдэгдэнэ гэж буй нь эргэлзээ төрүүлээд байгааг МАХН-ынхан хэлж байгаа юм.

 

 

ЗУУНЫ МЭДЭЭ


URL:

Сэтгэгдэл бичих