Чөлөөтийн охид таван медальтай

13254352_1741857872694521_5713893505969777165_nИталийн Сассари хотод Маттео Пелликонегийн нэрэмжит чөлөөт бөхийн олон улсын тэмцээн боллоо. Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн төрөлд манай тамирчид хүч үзэж, гурван алт, хоёр хүрэл медаль хүртжээ.

58 кг-д П.Орхон нэгдүгээр тойрогт Италийн Ф.Инделикатог 10:0, хоёрдугаар тойрогт Гавьяат тамирчин С.Цэрэнчимэдийг 12:0-ээр буулган авсан юм. Улмаар хагас шигшээд Э.Гантуяаг цэвэр ялж, аваргын төлөө ОХУ-ын бөхийг буулган авчээ.

Тус жинд Э.Гантуяа хүрэл медаль хүртсэн бөгөөд тэрбээр хоёрдугаар тойрогт Канадын  М.Фаззарийг 10:0-ээр П.Орхонд дийлдсэн юм. Харин хүрэл медалийн төлөө  С.Цэрэнчимэдийг цэвэр хожсон юм.

Тэгвэл 60 кг-д Б.Шоовдор эхний тойрогт казахстаны бөх Е.Дунбае, хоёрдугаар тойрогт италийн бөх Э.Шафер нарыг дараалан цэвэр дарж их шөвөгт Канадын бөх Линда Мариусыг 11:7-гоор ялав. Ийнхүү аваргын төлөө Италийн бөх Бланка Лопезийг буулган авчээ.

63 кг-д Гавьяат тамирчин С.Батцэцэг тойрогт ОХУ-ын А.Фоменког 7:0-ээр хожсон ч хагас шигшээд А.Братчиковад 2:4-өөр ялагдсан юм. Гэхдээ манай аварга хүрэл медалийн төлөө барилдаанд ялсан байна.

69 кг-д О.Насанбурмаа эхний тойрогт ОХУ-ын А.Бабкинаг оноогоор, хоёрдугаар тойрогт италийн бөх Д.Каневаг 4:1, хагас шигшээд бөх К.Дудаеваг 12:2-оор аваргын төлөө Францын Л.Коумдаг 10:0-ээр цэвэр ялсан юм.

Эх сурвалж: МЧБХ, Д.Өлгийсайхан

 

 


URL:

Сэтгэгдэл бичих