21 мянган төгрөгийн шимтгэлд хураадаг байсан 350 төгрөгийг буцааж олгоно
“Төрөөс иргэдэд түгээж буй 21 мянган төгрөгийг “Хадгаламж” банк олгохдоо 350 төгрөгийн шимтгэл авч буйг буруу” хэмээн Нийгмийн бодлого боловсрол,соёл шинжлэх ухааны байнгын хорооноос мэдээлэл хийлээ. Тиймээс 21 мянган төгрөгийг авахдаа шимтгэл болгон авдаг байсан 350 төгрөгийг иргэдэд буцаан нөхөн олгохоор болжээ. Учир нь 21 мянган төгрөгийг “Хадгаламж” банкаар дамжуулан иргэдэд түгээхдээ тус банкны шимтгэлд төр 100 төгрөг тушаадаг байсан байна. Гэтэл “Хадгаламж” банк иргэдээс дахин 350 төгрөгийн шимтгэл авдаг байсан нь Засгийн газрын буруу шийдвэр гэж дүнэхэд хүрчээ. Өөрөөр хэлбэл, “Хадгаламж” банк 21 мянган төгрөгийг иргэд өгөхдөө 450 төгрөгийн шимтгэл авдаг байсан байна. Ингэснээр 11 тэрбум төгрөгийн сул ашигтай ажилладаг байжээ.
Д.Пүүжээ
URL: