”Босоо” Ганбаа Эх орончдын нэгдсэн эвслийг сонгов
Сүр дуулиантайгаар гарч ирсэн ХҮН намын даргаар сонгогдож, сонгуульд хүч оролцож, цаашаа Ерөнхийлөгчийн сонгуульд ч үзээд алдана гэсэн итгэл дүүрэн байсан С.Ганбаатар “томоожоогүй” намын дотоод будлианаас болж намаа орхиход хүрсэн билээ.
Улмаар АН, МАН-аас урилга хүлээж авсан хэмээх шуугианы дараа “Үхэж байсан ч энэ хоёр намын хаяаг түшихгүй” гэж мэдэгдсэн билээ.
Түүнийг Г.Уянгын “Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам”-аас нэр дэвших байх гэсэн таамаглал байсан ч “Эх орончдын нэгдсэн эвлэл”-ийг сонгон Дархан-Уул аймгийн 43-р тойрогт АН-ын М.Сономпил, МАН-ын Б.Баттөмөр, МАХН-ын Ж.Сүхбаатар нартай халз үзэхээр болжээ.
Эх сурвалж www.wikimon.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Юу нь босоо юм бол доо зайлуул Фенгшүй-гээ л хөөх болох нь дээ