Кёкүтэнхо Н.Цэвэгням маргааш зодог тайлах ёслолоо хийнэ
Арлын Япон улсын мэргэжлийн сумод Монгол бөхчүүдийн аархалыг түүчээлэн барилдсан Кёкүтэнхо Н.Цэвэгням Нагоя башёгоор зодог тайлж байгаагаа зарласан. Тэрбээр мэргэжлийн сумод 1992 оны гуравдугаар сард анхны барилдаанаа хийж, 1998 оны 11 дүгээр сард дээд зиндаанд дэвшин барилдаж байсан. 1999 оны тавдугаар сараас хойш дээд зиндаанд тасралтгүй барилдаж, 2012 оны тавдугаар сарын башёд 38 насандаа анх удаа түрүүлж байсан түүхтэй.
Кёкүтэнхо Н.Цэвэгням хамгийн ахмад настайдаа мэргэжлийн сумогийн дээд зиндаанд түрүүлсэн бөх болж, 1999 оны тавдугаар сараас хойш дээд зиндаанаас огт буулгүй барилдаж, олон томоохон дээд амжилтыг тогтоосон.
Кёкүтэнхо Н.Цэвэгням маргааш зодог тайлах ёслолоо Кокугикан ордонд хийхээр болсон байна.
URL: