Гэрийн нөхцөлд арьсаа гуужуулах арга
Эфирийн тос, хар перц нь эрдэс, амин дэм ихээр агуулдаг. Жишээ нь: витамин А (бета-каротин) ихээр агуулдаг учир нүдний хараанд маш сайн. Мөн витамин-K ихээр агуулдаг учир цусны эргэлт болон бодисын солилцоог сайжруудаг бидний булчин болон ясанд чухал ач холбогдолтой витамин юм.
Түүнчлэн эфирийн тос нь асар их кальци, кали, селен агуулдаг. Кальци нь ясанд сайн, кали нь цусны даралтыг зохицуулдаг, селен нь тархины зөв үйл ажиллагаа болон яс, хумс, шүд, үсний уутанцар зөв үүсэхэд зайлшгүй шаардлагатай юм.
Доор бид танд тустай дөрвөн төрлийн ардын жорыг хүргэж байна. хамгийн чухал гол орц нь хар перц болон эфирийн тос байна.
Тараг, хар перцээр хийх гуужуулагч
Жижиг саванд хар перц нэг халбага, тараг хоёр хоолны халбагыг хийж сайтар холино.
Нэгэн төрөл болтол хутгасны дараа гуужуулах хэсгийнхээ арьсыг угааж цэвэрлээд хатаасныхаа дараа тэр хэсэг дээрээ дугуй хөдөлгөөнөөр түрхэж 10-15минут байлгасны дараа хүйтэн усаар зайлж угаана.
Энэ гуужуулагч маск нь таны арьсыг цэвэрлэж, ямар ч хар толбогүй болгож, таны арьсанд тэжээл өгөх болно.
Хар перц, зөгийн балаар хийх батга арилгах маск
Шаардлагатай зүйлс:
тал цайны халбага хар перц
өндөгний шар 1ш
1 халбага зөгийн бал
Хийх дараалал:
найрлагуудыг сайтар хольж, нүүрэндээ түрхээд 15-20 минут байлагасны дараа нүүрээ бүлээн усаар угаана.
Энэ маск нь хар батгыг таны нүүрнээс цэвэрлэх болно.
Хар перц эфирийн тостой целлюлитийн эсрэг биеийн тос хийх:
Та өөрт байгаа 100 мл биеийн тосондоо, тал халбага хар перц болон 3-4 дусал эфирийн тос хийж сайтар хутгаад целлюлит үүссэн хэсэг дээрээ өглөө, оройд нэг нэг удаа түрхэж байгаарай.
Anti-Целлюлитийн(хүндэрсэн целлюлит) эсрэг биеийн тос:
Шаардлагатай зүйлс:
2 халбага бүйлс тос(самрын тос)
2 халбага гүнжидийн тос
тал халбага хар перц
4 дусал эфирийн тос
Бүх найрлагуудыг сайтар хольж, өдөрт хоёр удаа хэрэглэнэ. Целлюлиттэй хэсгээ сайтар угааж цэвэрлээд өглөө оройд түхээрэй. Эфирийн тос нь арьсны уян хатан чанарыг сайжруулдаг.
URL: