ДОХ -ын халдвар энгийн өвчлөлтэй тэннэхvйц хурдасчээ

Дэлхийд одоог хvртэл эмчлэгдэх боломжгvй vхэлд хvргэдэг гэдгээрээ айдас дагуулсан хvний дархлал хомсдолын вирус 1992 онд монголд орж ирсэн байна.Тэгвэл тvvнээс хойш өнөөдрийг хvртэл ДОХ-ын халдвар манай нийгэмд чимээгvй тархаж, халдвар тээгчдийн тоо 100 хvрэхэд тун ойрхон байна. Тэр дундаа сvvлийн жилvvдэд гэрлийн хурдаар илэрч, газар авч байгаад эмч мэргэжилтнvvд санаа зовинож байгаа аж.

Эдгээр иргэдийн 60 орчим хувийг тандалт, судалгаагаар дамжуулан илрvvлсэн, 30 орчим хувь нь өөрсдөө сайн дураараа шинжилгээнд хамрагдаж илэрсэн, vлдсэн 10 хувь нь өөр төрлийн евчнөө эмчлvvлж оношлуулах явцад илэрсэн байдаг байна. Vнэндээ 98 гэсэн тооны ард 500 орчим иргэн ДОХ-ын халдвар тээж байгаа гэсэн магадлал тандалтын судалгаанд явдаг гэнэ. Өнөөдрийг хvртэл манай улсад бvртгэгдсэн ДОХ-ын халдвар тээгчид 100 хувь бэлгийн замаар халдвар авсан, тvvний 80 хувь нь эрэгтэй 20 хувь нь эмэгтэй, халдвар тээгч байдаг аж.

Vvнээс эрэгтэйчvvдийн 90 хувь нь эрэгтэйтэйгээ бэлгийн хавьталд ордог, эмэгтэйчvvдийн 55 хувь нь биеэ vнэлэгч ба олон хавьтагчтай хvмvvс байдаг юм байна. Харин наслалтын хувьд 20-45 насныхан 90 хувийг эзэлж байгаа гэнэ.

Тэгэхээр өнөөдөр энгийн амьсгалын замын өвчин шиг л нийгэмд хөвөр ч байгаа ДОХ-ын халдвараас иргэн бvхэн дор бvрнээ өөрөө өөрсдийгөө болон гэр бvлээ хамгаалахыг Эрvvл мэндийн байгууллагаас онцгойлон анхааруулж байна.

Н.Бямба

Эх сурвалж: “Нийслэл таймс” сонин


URL:

Сэтгэгдэл бичих