7-гийн бүлгийн орнууд хамтарсан Тунхаглал гаргалаа

G7-leaders-discuss-climate-and-energy-issues-1550x8047-гийн бүлгийн орнуудын удирдагчид Исэ-Шима хотод болсон Дээд хэмжээний уулзалтын дараа хамтарсан Тунхаглал гаргалаа. Тэд дэлхийн эдийн засгийн өсөлтийг хангахын тулд хамтран ажиллах амлалтаа энэ баримт бичигт илэрхийлж байна.

Дэлхийн эдийн засгийн сэргэлт үргэлжилсээр байгаа боловч эдийн засгийн өсөлт удаан бөгөөд тогтвортой биш байгааг Тунхаглалд дурджээ. Мөн хөгжлийг хойш нь татаж болзошгүй эрсдэлүүд нэмэгдсээр байгааг анхааруулсан байна.

Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг зохицуулах, эдийн засгийн хямралаас зайлсхийхийн тулд бүхий л зохистой бодлогын хариу арга хэмжээг хэрэгжүүлэх үүднээс хүчин чармайлтаа  нэгтгэх эрмэлзэлтэй байгаагаа 7-гийн бүлгийн орнуудын удирдагчид илэрхийллээ.

Мөн тэд эдийн засгийн өсөлтийг бэхжүүлэх, ажлын байр бий болгох зорилгоор санхүүгийн уян хатан стратегийг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах нь чухал гэдгийг онцоллоо.

Яг одоо 7-гийн бүлгийн удирдагчид хөгжиж буй орнуудын төлөөлөгчидтэй уулзалт хийж, Ази тивд тулгамдаад байгаа асуудлуудыг хэлэлцэж байна.

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Индонез, Лаос зэрэг Азийн орнуудын удирдагчдыг уулзалтад оролцохыг урьсан байна. Үүнээс гадна НҮБ болон бусад олон улсын байгууллагуудын төлөөлөгчид өргөн хүрээтэй асуудлуудыг хамарсан хуралдаануудад оролцож байгаа аж.

Тэд Ази тив хэрхэн хөгжиж, дэлхийн эдийн засгийн өсөлтийг хэрхэн залах вэ гэдэг талаар хэлэлцэж байна. Мөн Өмнөд Хятадын тэнгис дэх сөргөлдөөн зэрэг дипломат асуудлыг хэлэлцэнэ.


URL:

Сэтгэгдэл бичих