Б.Дэлгэрсайхан баталгаат хугацаа нь дууссан 2 мянган вагоноор Баянголын хүдрийг Хятад руу зөөж байгаа юу?
Оффшор бүсэд компани, данстай гэдэг нь тодорхой болсон “Дорнын говь”-ийн Б.Дэлгэрсайхан улстөрд албан ёсоор хөл тавихаар зүтгэж байгаа нь бас л ил болсон зүйл. Тэрчлэн оффшор бүсэд ямар нэг байдлаар толгой хоргодсон этгээд эгэл жирийн бизнесмэн бол бас яахав, харин улстөрийн зүтгэлтэн бол ёсзүйн хувьд нийцэхгүй гэдэг дээр олонх санаа нэгдэж байгаа ийм үед, дахин нэг оффшортон төрд данслагдах нь зөв үү гэдэг асуудлыг бид хөндөж байгаа юм. Б.Дэлгэрсайханы тухайд Виржиний арлуудад хятадуудтай хамтарсан “Forever profit (Asia) holdings limited” гэх компаниа 2005 оны аравдугаар сард оффшор бүсэд бүртгүүлсэн бөгөөд Улаанбаатар дахь хаяг нь Чингэлтэй дүүргийн V хороонд оршдог гэсэн байдаг. Тэгсэн тэр хаягт нь “Дорнын говь” компани нь бүртгэлтэй. Харин өөр нэг хаяг нь Сүхбаатар дүүрэгт орших нэгэн орон сууц байсан юм. Тус хаягаар Б.Дэлгэрсайхан “Eiffel View Universal Holdings” компани бүртгүүлсэн байдаг. Уг компанийг нь 2008 онд байгуулсан бөгөөд Сингапурт бүртгэлтэй байдаг гэх мэдээлэл бий. Ер нь бол Б.Дэлгэрсайхантай холбоотой анхаарал татсан мэдээллүүдийг өмнө нь хүргэсэн.
Харин одоо үргэлжлэлийг нь хүргэж байна. Засгийн газрын 2008 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдрийн 134 дүгээр тогтоолоор Баянголын орд газраас Ерөө өртөө хүртэл 98 км урттай төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрөл олгожээ. Төмөр замын суурь бүтцийг 100 хувь тухайн компанийн эзэмшлийнх байхаар зөвшөөрөл өгсөн нь Төмөр замын тээврийн тухай хуулийг зөрчсөн гэж шүүмжлэх хүмүүс олон байж ирсэн.
Эхэнд өгүүлсэнчлэн Б.Дэлгэрсайханы бизнесийг хятадуудаас салгаж ойлгохын аргагүй байдаг. Тэрчлэн “Болд төмөр ерөө гол”-ын үйл ажиллагаа хятадуудад ихээхэн ашгийг дагуулж ирсэн байгаа. Тус компанийнхан 2010 онд Хятадаас 2000 вагон худалдаж авсан. Харин 2009 онд ОХУ-аас 1500 вагон худалдаж авсан гэдэг ч, Хятадаас авсан нарийн царигтай вагон нь өнгөрсөн хугацаанд Баянголын төмрийн хүдрийг урагш нь гулсуулж байгаа. Гэрээний дагуу авсан вагонуудыг Эрээнд угсарч төвлөрүүлээд авчирсан гэсэн.
Гэтэл тэдгээр вагонуудын техникийн байдал, арчилгаа үйлчилгээнд эзэмшигч нарын зүгээс тавих анхаарал хангалтгүй, ачааны вагоны техникийн байдал эзэнгүйдэж байгааг УБТЗ-ын вагоны аж ахуйн албаны дарга ТУ доктор (ph) зөвлөх инженер Л.Болд хэлж хэлж байсан билээ. “Болдтөмөр ерөө гол” компани ЕС-70 маягийн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн 2000 вагон 2010 оноос худалдан авч ашиглаж байгаа боловч засварын баазгүй, хаана вагоноо засварлах талаар шийдээгүй байгаа нь тээврийн аюулгүй байдлыг хангахад хүндрэл учруулж эхлээд байгаа талаар ярьдаг. Эдгээр вагоны үйлдвэрийн баталгаат хугацаа 2012 оноос дууссан байдаг.
УБТЗ-ын Зүүнхараагийн ачааны вагоны засврын депогийн хүчин чадал, техник тоноглол өнөөгийн байдлаар эдгээр вагонуудад депо засвар хийх боломжгүй бөгөөд БТЕГ компанийн тээвэрт явуулах хүсэлт, УБТЗ-ын тээврийн орлогыг нэмэгдүүлэх үүднээс тус депо дээр шөнийн ээлж зохион байгуулан техникийн байцаалт хийж байна. Техникийн байцаалтаар ОХУ-аас авч ЕС-70 вагонд угсарсан автотормоз, залгалтын автоугсраанд бүрэн задаргаа хийн засаж баталгаа гаргаж байгаа гэсэн байна. Тус компани ЕС-70 вагоны тэргэнцэр, хос дугуйг европын стандартаар БНХАУ-д үйлдвэрлэгдсэн 6 жилийн баталгаатай гэх боловч уг стандартыг Монгол Улсад мөрдөх эсэх нь шийдвэрлэгдээгүй байсан байдаг. Асуудал шийдвэрлэгдээгүй байхад хос дугуй, тэргэнцэр зэрэг эд анги, зангилаа хэсгүүдэд гадна үзлэг хийж тээвэрт явуулж байгаа нь галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байх баталгааг бууруулж ашиглалтын үед тавих хяналт шалгалтын ажлыг нэмэгдүүлж байгаа талаар мэргэжилтнүүд хэлж ярьж байсан байдаг. Түүнчлэн Замын-үүд өртөөнөөс явсан 2803-р галт тэрэгний 555136 дугаарын вагоны 4 дугуй гацаж чирэг авч Шаргын овоо зөрлөгт бүрэлдэхүүнээс салгагдсан гологдол гэхчлэн зөрчлүүд цөөнгүй гарч ирсэн байдаг. Тэгсэн ч тус компани шаардлага хангахгүй вагонуудынхаа даацын хэмжээг багасган мэдүүлж давуулж ачилт хийн улсад их хэмжээний татварын хохирол учруулж ирсэн гэх мэдээлэл бий. Б.Дэлгэрсайханы тухайд энэ асуудлаар хууль хяналтынхан он дамнан шалгаад эцэслэн шийдвэрлэсэн эсэх нь тодорхойгүй үлдсэн юм.
Б.Тамир
Эх сурвалж: Шуурхай.мн
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Монголчууд бид бие биеэ мэдэхгүй байж эх орончдоо хамаагүй хэлмэгдүүлж болохгүй байхаа. Нүдээр үзээгүй чихээр сонссоноор болдгүй хорвоо шүү. Шудрага хүнийг хамаагүй болохгүй байхаа янз янзаар бичэх хэлэх дэмийшүүдээ
энэ сонгууль дөхөөд Энэ хүний нэр хүндэд нь халдах гэж мөнгөний бичээч нар мөн их хичээж байнаа. Нийгмийн бүтээгч хэсэг болох бизнесмэнүүдийг
шимэгчилж амьдардаг эрүүгийн элементүүд, рецедивүүдийн асуудлыг Л.Гүндалай анх чуулганы танхимд дуугарч, “Төр энэ дээрэмчдээ байх ёстой газар
нь байлгахгүй бол болохоо болилоо” хэмээн хатуухан хэлсэн билээ. Мөн Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг ч “..хуйвалдааны бүлэглэл зохиомол хэрэг
үүсгэн, гэмгүй иргэдийг, бизнесменуудыг хэрэгтэн болгон хувиргаж, тэдний компанийг, бизнесийг, лицензийг булаахыг завдаж, Хуулийн нэр барьж
шорон гянданд хорих явдал эрс ихэслээ” гэсэн. Үүнтэй яг адил Монголын эрүүгийн элемент төрийн том эрх мэдэлтэнтэй хамтарсан бусармаг явдал.
Энийг бичиж байгаа мөнгөний бичээч юуны тухай бичиж байгаа нарийн учрыг нь олчихоод бичмээрсэн дээ. Юугаа ч мэдэхгүй мөнгө л байвал “нүд улаан
мөнгө цагаан” гэдэг
. Ичээч.
УУГУУЛ НУТАГТАА ИХИЙГ ЦОГЦЛООН БҮТЭЭХ ЧИН СЭТГЭЛ ӨВӨРЛӨСӨН ЭНЭХҮҮ ЭРХЭМ ХҮМҮҮН БОЛВООС МОНГОЛ ТӨРИЙН ТҮШЭЭ БОЛОХ НЬ
ДАМЖИГГҮЙ ЭЭ. ТЭР ХИЙСЭН ЮМТАЙ, ХЭЛЭХ ҮГТЭЙ ХҮН ДЭЭ