Монголын ураныг ашиглах салбар компани Японд байгуулагджээ
Манай улсын Цөмийн энергийн газарт харьяалагдах “Мон-Атом-Япон” гэх компани байгуулагдаж, даргаар нь Японы иргэн Ue-mura Koichiro гэх хүн сонгогдсон талаар мэдээлжээ.
Энэхүү үйл ажиллагаанд манай улсын Цөмийн Энергийн газар, төр ямар нэгэн байддаар оролцсон бололтойг Японд амьдарч буй иргэд ярьж байна. Учир нь тус байгууллагын нээлтэд зориулж Цөмийн энергийн газраас нэгэн захидал илгээсэн байжээ.
Захидалд “Мон-Атом-Япон” компани үүсгэн байгуулах болсонд баяр хүргэе… Монгол Улс ураны асар их нөөцтэй боловч түүнийгээ олборлон ашиглаж эхлээгүй тул өндөр төвшний техник технологи, боловсон хүч, хөрөнгө санхүүгийн чиглэлд Япон улсын дэмжлэг зайлшгүй хэрэгтэй. Энэ салбарт хамтран ажиллахад Япон оронд маш том найдлага тавьж байна” гэх мэт зүйлсийг бичсэн байжээ.
Д.Сүх
URL: