УИХ-ын гишүүн С.Эрдэнэ юуг хэнд зориулан “хумслав”
Үндэсний Соёл амралтын хүрээлэнгийн эзэмшлийн талбайг 1997 онд нийслэлийн засаг даргын захирамжаар 35,9 га газар хэмээн баталгаажуулсан байдаг.
Гэтэл уг газраас бага багаар хумсалсаар “алгын” чинээ газар л үлдээж орхиж. Хамгийн сүүлд гэхэд л “Төгс эрдэм сан” гэгч төрийн бус байгууллага 420 тоот захирамжын дагуу ҮСАХ-ээс газар хумсалсан байна. ҮСАХ-гийнхэн газраа өгөхгүй гэж хирээрээ гүрийсэн ч эрх мэдэл, мөнгө гэсэн суран ташуурын далайлт дор яаж ч чадсангүй.
“Төгс эрдэм сан” төрийн бус байгууллага нь УИХ-ын гишүүн С.Эрдэнийн ивээн тэтгэлэг дор байдаг байж. Энэ газраа уг нь “Бид хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургалтын төв байгуулна” гэж авсан юм. Ашгүй хөөрхий хэдэн хүүхдүүд сурч боловсорч нийгэмд өөрийн гэсэн байр суурийг олох нь. Гэхдээ үнэхээр хэлсэндээ хүрвэл сайн л юм. Харин эсрэгээр болвол яах вэ. Хөөрхий хэдэн хүүхдүүд бүлтийтэл горьдлого тээсээр үлдэнэ шүү дээ. УИХ-ын гишүүн С.Эрдэнэийн барьж байгаа 13 давхар шилэн байшинд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд нүүж орохоор бэлдэж л байгаа.
Тэдний хүсэл биелэх эсэх нь цаг хугацааны л асуудал болоод байна.
URL: