Дундговь АН-аас нэр дэвшигчгүй боллоо
Аймаг, нийслэлийн намын хороод УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ тодруулсаар байна. Тэгвэл Дундговь аймгаас УИХ-д нэр дэвшүүлэх ажиллагаа өчигдөр буюу энэ сарын 25 нд болжээ.
Хуралдааныг аймгийн намын хорооны хуралдаанаар бус Зөвлөлдөх зөвлөлийн хурлаар 18 гишүүний ирцтэйгээр шийдвэрлэсэн талаар эх сурвалж мэдээллээ.Тодруулбал, УИХ-ын сонгуульд нэр дэвшигчийг тодруулахдаа, 17 гишүүний саналаар Б.Наранхүүг нэр дэвшүүлэхээр болжээ.
Ардчилсан Намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л. Эрхэмбаяраас намын дунд шатны байгууллага буюу намын хороог энэ сарын 23-25 дотор хуралдуулж, холбогдох шийдвэрийг ирүүлүүлэхийг үүрэгдсэн аж. Гэсэн хэдий ч уг шийдвэрийг үл тоон Дундговьд аймгийн Намын даргын дэргэдэх Зөвлөлдөх зөвлөлийн хурлаар гишүүд нээлттэй санал авах замаар УИХ-д нэр дэвшүүлэх асуудлаа шийдсэнд Дундговийн АН-ын гишүүд дэмжигчид бухимдалтай байгаа аж. Тухайлбал, энэхүү шийдвэрийг Дундговийн АН-ын гишүүд Сонгуулийн тухай хууль, намын дүрэм, Төв намын шийдвэрийг илт зөрчсөн булхайтай үйлдэл болж, энэ утгаараа Дундговь энэ удаад АН-аас нэр дэвшигчгүй боллоо хэмээн ярьцгаав.
Түүнчлэн Н.Соёмбо, Р.Эрдэнэбүрэн нар Дундговь аймгаас УИХ-д нэр нэр дэвшүүлэх ажиллагаа дүрмийн бус, хууль зөрчиж байна хэмээн үзэж нэр дэвшилтэд оролцохоос татгалзсан гэнэ.
Дашрамд дуулгахад, АН-ын дүрмэнд аймаг нийслэлээс УИХ-д нэр дэвшигчийг тодруулахдаа Анхан шатны намын хороог хуралдуулж тодруулна хэмээн заасан байдаг ч Б.Наранхүүгийн шийдвэрээр Дундговийн АН уг дүрмийг энэ удаад зөрчсөн байна.
Х.Онон
URL: