МАН-ЫН 14 НЭР ДЭВШИГЧИЙГ ХАСЧЭЭ
МАН-аас орон нутгийн сонгуульд нэр дэвших гэж байсан 14 хүнийг аймгийн сонгуулийн хорооноос нь нэр дэвшигчийн жагсаалтаас хасчээ. Тухайлбал : Дархан-Уул аймгийн ИТХ-д 19 дүгээр тойргоос нэр дэвшигч С.Насанбат, Говь-Алтай аймгийн орон нутгийн сонгуульд нэр дэвшигч В.Рэнцэндорж, В.Сүррагчаа, Ш.Эрдэнэбат, Увс аймгийн нэр дэвшигч Б.Гомбо, Б.Хилэнбаатар, Ю.Сайнжаргал, н.Амараа, Дархан-Уул аймгийн Ч.Чүлтэмбат, З.Бадрал, Б.Азжаргал, Т.Тулга, С.Насанбат, Д.Амарсанаа, Өмнөговь аймгийн ИХТ-д нэр дэвшигч С.Цэрэнбаяр, Б.Батаа зэрэг 14 нэр дэвшигчийг хасчээ. Орон нутгийн МАН-ын хороод нэр дэвшигчдийг хассан шалтгааныг тодруулах, хууль зөрчсөн зарим үйлдлүүдийг шийдвэрлүүлэхээр шүүхэд хүртэл хандаад байгаа юм байна.
Х. АЯЛГУУ
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
хохь чин ээ хохь нь