Н.Түвшинбаяр аварга АН-аас нэр дэвшихээр боллоо
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, олимпийн аварга Н.Түвшинбаяр 2016 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан намаас Баянхонгор аймагт нэр дэвшихээр боллоо. Тэрээр энэ талаар өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдэгджээ.
Тодруулбал, “Баянхонгор аймгийн Ардчилсан намын хорооны хуралдаанаас 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхээр бид гурвыг 100 хувийн саналаар сонголоо.Баянхонгорын анхны бага олимпоос эхэлж байсан амжилтын мэдрэмж дахин мэдрэгдлээ. Баянхонгорчууддаа баярлалаа. Найдварыг тань алдахгүй ээ. Хамтын хүч, Амжилт” гэсэн байна.
Н.Түвшинбаяр аваргын хувьд Риогийн олимпод оролцох Монгол Улсын жүдогийн шигшээ багийг ахалж явахаар болсон билээ.
URL: