Н.Энхбаяр “МАХН” нэрийг авахын тулд нэг сая ам.доллар зарцуулсан гэнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч асан, эдүгээ МАХН-ын дарга Н.Энхбаяр маш их мөнгөөр хөдөлж байгаа нь улс төрийнхөн төдийгүй ард иргэдийн гайхшралыг төрүүлээд буй юм. ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн амнаас ч ийм утгатай үг унасан удаатай. Цоо шинэ, улс төрийн отгон хүчин гэх МАХН-аас гаргаж байгаа тоймгүй зардлууд ч хүмүүсийг эргэлзэж тээнэгэлзэх, хаанахын ямар мөнгө угаагаад байгаа бол гэсэн сонинуч бодолд хөтлөгдөхөд өөрийн эрхгүй хүргэдэг.
МАХН-ыг байгуулахад дөрвөн сая ам.доллар зарцуулсан гэж хардаж явдгаа нэгэн намын дэд дарга хэлж байжээ. Түүнээсээ МАХН нэр авах, ИЗ-НН-ыг бүртгүүлэхгүй байх төлөөлсөнд нэг сая ам.доллар зарцуулсан байх магадлалтай гэх хүн ч байдаг аж.
Д.Эрдэнэтуяа/www.now.mn/
URL: