ГАДУУРХАГДСАН САЛБАР

20131214105644

Эрүүл мэндийн сайдаар 2008  онд томилогдож байсан С Ламбаа улсаас 19 тэрбум төгрөг төсөвлүүлж Яармагт 300 ортой эмнэлэг байгуулахаар сүртэй шав тавих ёслол хийж байсан. Гэтэл тэр  эмнэлгийн дэд бүтцийг шийдээгүй барьчихсан учир, барилгын ажил төдийлөн ахицтай болооогүй, асуудал шийдэгдээгүй. Түүний дараа МАХН аас сайдын суудал авсан С.Удвал улсын хэдэн  эмнэлэг дээр очиж үйл ажиллагаатай нь танилцаж, удирдлагын халаа сэлгээ хийж байна гэснээс өөр дорвитой мэдээ цацагдаж байсангүй. Түүний дараагаар томилогдсон сайд Г. Шийлэгдамба Эрүүл мэндийн салбараа юун  шинэчлэхтэй манатай орон тооны цомхотгол явуулж халаа сэлгээ хийж явснаа удалгүй авилгалын хэрэгт холбогдоод замхарсан. Хэдхэн хоногийн өмнө С.Ламбаа гэж эдийн засагч дахин лобитой сайдын суудалд заларсан. Энэ бүхэн эрүүл мэндийн салбар эрх баригч Ардчилсан нам, Монгол ардын хувьсгалт намуудын бэлэг болсоны жишээ юм. Мэдээж Ардчилсан нам андуураагүй лавтай. Сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн салбарынхан аливаа хэрэг төвөгт холбогдох нөхцлийг бүрдүүлдэг орчин бий болгож байна гэж өнөөгийн төрийн бодлого тодорхойлогчдийг шүүмжлэхэд хэлсдэхгүй. Учир нь төрийн бодлого боловсруулагчид, эрх баригчид нь өөрсдөө эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилчдын нэр хүндийг унагах ажлыг зохион байгуулдаг байдалд хүрсэний жишээ нь хүний эрүүл мэндийн манаанд тангараг өргөж, энэлж шаналан өвдөж зовсон өвчтөнийг эмчлэх үүрэг хүлээсэн эмч, мэргэжилтнүүдийн эсрэг буюу тэдэнд “халтай” халгаатай хуулийн төсөл хэрэгжүүлэх эхлэл болох Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан явдал байлаа.

Монгол улсын засгийн газрын ордны баруун талд байрлах эмнэлгийн зориулалтаар барьсан  барилгыг шорон болгож нэг үзсэн. Согтуу иргэдийг эрүүлжүүлдэг эрүүлжүүлэх байрыг шууд эмнэлэгт хүргэдэг болж эмнэлгийг эрүүлжүүлэх болгосон. Нийслэлийн Наркологийн төвийн хойд талын газарт БГД-н цагдаагийн хоёрдугаар хэлтэс газраас нь авсан. Нийслэлийн Хан-Уул эрүүл мэндийн төвийн газрыг Нийслэлийн өмчийн газар Замын цаг­даагийн мэдэлд өгч бай­сан бөгөөд одоо хүртэл маргаантай байгаа, Нийслэлийн Шүд эрүү нүүрний эмгэг судлалын төв хүртэл газраа булаалгаж одоо болтол түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж байна. Энэ эмнэлэг өндөр настай, хүүхэд, оюутан, ажилгүй, амьдралын түвшин доогуур иргэдэд тусламж үзүүлж байрны түрээсэнд сар бүр 22 сая төгрөг төлдөг гэнэ. Энэ мэтээр эрүүл мэндийн салбарыг дээрэлхэж, гадуурхаж буй жишээ олон. Олон нийтийн зүгээс энэ салбарт итгэх итгэл буурч, нийгэмд бухимдал үүсч буйг дээр дооргүй ярьдаг хэрнээ эрүүл мэндийн салбарт нүүрлэж буй бодлого, шийдвэрийн дутагдалтай, дэмжлэг муутай байгаагийн үндэс нь болж буй энэ салбарт ажиллаж байсан улс төрчдийн төлөөлөл өнөөгийн улсын их хуралд байхгүй байгаатай шууд холбоотой. Ядаж л ерөнхий сайд, хотын дарга нарт эрүүл мэндийн салбарынхаа асуудлаар шаардлага тавиад байх л байсан.

Гэтэл УИХ-д суугаа ихэнх төлөөлөл нь хуульч эдийн засагч, багш мэргэжилтэй гэж нэрлэсэ наймаачин, мөнгөтэй хүмүүсээр дүүрэн байгаа хэрнээ эмч, эмзүйч гэх мэт эрүүл мэндийн салбарын төлөөлөл байхгүй байдаг нь намуудын бодлого ч энэ салбарыг гадуурхаж байгааг харуулж байна.

Өмнөх улсын их хуралд /2008-2012 он/ эрүүл мэндийн салбарт ажиллаж байсан хүний их эмч, эрүүл мэндийн салбараас төрсөн улс төрч гэгддэг УИХ-н гишүүн асан Д. Очирбат, Эрүүл мэндийн сайд хийж байсан, эмнэлгийн тоног төхөөрөмжийн инжинер мэргэжилтэй Л.Гүндалай нар байсан тулдаа эмнэлгийн ажилчидын нийгмийн асуудал, нэр хүндэд нэн тустай бодлогын олон зүйл, заалтад саналаа оруулж байсан. Тэр үед эрүүл мэндийн салбарыг хэн дуртай нь дээрэлхээд байхгүй л байсныг эрүүл мэндийн салбарынхан санаж байгаа байх. Ямар сайндаа эрүүл мэндийн салбарын эцэг хууль гэгддэг Эрүүл мэндийн тухай Монгол улсын хуулийг Улсын их хурал 2010 онд хэлэлцэх үеэр экс гишүүн Д.Очирбат эмч, эмнэлгийн ажилчдын нэр хүнд, биед халдвал хуулийн хариуцлага хүлээлгэдэг болгох заалтыг чуулганы хуралдаанд унаад байхад нь бухимдаж байж зүтгүүлэн байж оруулсныг энэ салбарын эмч мэргэжилтнүүд одоо ч тод санаж байгаа байх. Цаашид эрүүл мэндийн салбарыг хэн дуртай нэгэн шийдвэр гаргагч нар нь гадуурхаад, газрын дээрэмдэх, нэр хүндийг нь унагах хуулийн заалт оруулаад, нийгмийн асуудалд нь дэмжлэг үзүүлэхгүй байвал Монгол хүнд хүрэх эрүүл мэндийн үйлчилгээ бухимдал дагуулсаар байх  бусуу.


URL:

Сэтгэгдэл бичих