Сэтгүүлч Л.Мөнхбаясгаланд эрүүгийн хэрэг үүсгэж, улсын хилээр гарахыг хоригложээ!

monhbaysgalantsentsurgui

Oффшорчдын мөрөөр орж олон улсын сэтгүүлчидтэй уулзахаар АНУ-руу нисэх гэж байсан сэтгүүлч Л.Мөнхбаясгланд эрүүгийн хэрэг үүсгэж, улсын хилээр гарахыг хоригложээ! Ийнхүү “оффшорчид” эрх баригчид сэтгүүл зүйн эрх чөлөөнд халдаж эхэллээ…

Ингээд түүний фэйсбүүк хуудсандаа оруулсан мэдээллийг хүргэж байна.
Munkhbayasgalan Bayasgalan Bayasgalan

ХИЛЭЭР ГАРАХЫГ МИНЬ ХОРИГЛОВ

Сэтгүүлч миний бие АНУ ын Вашигтонд орших Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбоотой уулзаж гишүүнээр элсэн Монголын олигархуудын талаарх оффшор мэдээллүүдийг авахаар өнөө шөнө 00.55 нисэх байлаа.

Гэтэл Эрүүгийн цагдаагийн газрын ахмад Баасанжав ажил тарсаны дараа 20.00 цагийн үед гэнэт дуудав. Ажил тарсаны дараа утсаар ярьсан учир дараа очьё гэтэл албадан авчирна хэмээв. Онгоц нисэхээс өмнө гялс уулзчаад явья гээд очтол Эрүүгийн хэрэг үүсгэн улсын хилээр гарахыг хориглов.

Ийнхүү оффшорчдын мөрөөр орж олон улсын сэтгүүлчидтэй нэгдэх гарцыг минь хаалаа. Энэ их чухал ажил бсан юм аа, уг нь. . Сүүлийн үед манай багт үзүүлж байгаа дарамт хэрээс хэтэрлээ. Маргааш хэвлэлийн бага хурал хийж олон түмэнд дэлгэрэнгүй мэдээлэл өгнөө, өнөө шөнө баривчлагдчихгүй бол… та бүхэнд баримт болгож авчихсан байсан онгоцныхоо тийзийг оруулав

13263749_1745499865717828_4902477034983417114_n 13265866_1745499939051154_7968411568255891458_n 13310451_1745499989051149_8508529644896964352_n

 


URL:

Нэр: уншигч Огноо: 26 May 2016

Гарчгаа зөв бичээчээ.Хүний нэрийг алдаатай бичсэн байна

Нэр: Хуульч Огноо: 26 May 2016

Онгоцны тийз дээр Лувсанбямбын Баясгалан л гэж байна, Мөнхбаясгалан гэсэн нэр алга байна шүү дээ? Юундаа сандраад байгаа юм бэ???

Нэр: зочин Огноо: 10 July 2016

Чи өөрөө зөв бич !!! Алдаагаа олж хар

Сэтгэгдэл бичих