Зорилгоо нэгтгэсэн АНУ ба Вьетнам

185574-24052016-1464066659-493145493-zgmВьетнамын хэмээн түүхэнд тэмдэглэгдсэн дайн дууссанаас 40 гаруй жилийн дараа АНУ анх удаа Зүүн өмнөд Азийн социалист улсад цэргийн тоног төхөөрөмжөө байрлуулах талаар ярилцаж байгааг Америкийн албаныхан мэдээллээ.

Өмнөд Хятадын тэнгисийн стратегийн байрлал бүхий эргийн хот болох Дананд цэргийн техник хэрэгслээ байрлуулахаар хоёр талын Засгийн газар ярилцаж буй аж. Данан бол 1965 онд Америкийн байлдааны хүчин анх ирж байсан хот юм. Тус хотыг байгалийн гамшгийн үед хэрэглэгдэх тоног төхөөрөмж хадгалах бүс нутгийн талбар болгох юм байна.

Хэдийгээр бэлгэдэл зүйн талаасаа цэргүүдийн эмийн хэрэглээнээс ноцтой сонсогдох ч тоног төхөөрөмж урьдчилан байрлуулах тухай энэхүү яриа урьд нь бие биенийхээ эсрэг байлдаж байсан хоёр орны харилцаанд өөрчлөлт орсны нэг жишээ юм. Өнгөрсөн хоёр арваны хугацаанд Хятадын эрчимтэй өсөлтийн эсрэг хамтдаа түгшиж асан он жилүүд нь дайснуудыг түншүүд болгожээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн даваа гарагт Ханойд эхлүүлсэн гурван өдрийн айлчлал нь нэг намын коммунист тогтолцоотой улсын хувьд онцгой үйл явдал. Ази дахь төвийн тоглогчийн байр сууринд тэмүүлсэн Вьетнамын алхмын чухал хэсэг болно.

Гэвч Вьетнамын боомтууд дээр АНУ-ын цэргийн хүчнийг зөвхөн хүмүүнлэгийн шугамаар, тодорхой хязгаартай хүлээн авах зэрэг хоёр орны хооронд тогтсон цэргийн хашир хянамгай харилцаа нь Вьетнам дахь Америкийн оролцоог ээрсэн хэвээр байгаа юм.

Хэдийгээр Өмнөд Хятадын тэнгис дэх Бээжингийн газар нутгийн тэлэлтийг АНУ-тай хамтран шийдвэрлэх гэсэн хүсэл Ханойд байгаа ч хөрш зэргэлдээ хэт их гүрнээс болгоомжилсоор буй. Хэдэн зууны турш газар нутгийнх нь хойд хэсгийг захирч байсан Хятад, Вьетнамын харилцаа ээдрээ, нугачаа ихтэй. Газар зүйн “дотно” байдал хийгээд өнгөрсөн түүхтэй холбоотойгоор “Вьетнам бол Хятадын Куба юм” гэж АНУ-ын албаны төлөөлөгч асан хэлсэн нь бий.

Вашингтон дахь Олон улсын дэвшилтэт судалгааны Жон Хопкинсын сургуулийн Зүүн өмнөд Азийн шинжээч Марвин Отт “Вьетнамын ирээдүйд Хятад улс бодит аюул занал юм. Вьетнамчууд хоёр мянган жил Хятадын зовлон гээчтэй зууралдаж байгаа бөгөөд үүнийгээ хэнээс ч илүү зохицуулж байгаа” хэмээв. Зүүн өмнөд Ази даяар Хятад хийгээд Хятадын цэргийн өсөн тэлэлтийн эсрэг нэмэгдэж буй айдсын ачаар тус бүс нутаг АНУ-ын хувьд харилцаагаа сайжруулахад нээлттэй болж байгаа. АНУ- ын агаарын болон хөлөг онгоц сүүлийн 20 жилд анх удаа л Филиппинд урт хугацаагаар байршихаар болж байгаа бол Японтой цэргийн хамтын ажиллагаа нь улам нягтарч байна.

Вьетнам АНУ-д сайн дураар туслах хүсэлтэй ч одоохондоо аядуу байгаа. АНУ ч хэт эрчтэй алхмаас болгоомжилдог. Ноён Обамагийн захиргаа ч Вьетнамд хийх айлчлалаас урьтаж тус улсад зэвсэг борлуулах хориг хүчингүй болсон гэдгийг зарлаж амжина хэмээн найдаж байв. Ингэснээр хоёр талын харилцаа хэвийн болоход дахин нэг шат ойртох юм.

Харамсалтай нь, Зүүн өмнөд Азийн социалист улсад хүний эрхийг хангах үзүүлэлтүүд сул байгааг Конгресс нухацтай авч үзэж байгаагаас хориг цуцлах шийдвэр хараахан гараагүй байна. Гэхдээ хориг цуцлагдлаа ч Хятадын хэдэр аашийг хөдөлгөж болзошгүй хөлөг онгоцны эсрэг пуужинг Вьетнам улс худалдаж авах боломжгүй гэдгийг албаныхан хэлжээ. Харин АНУ-ын тал Өмнөд Хятадын тэнгис дэх хяналтаа сайжруулахад чиглэсэн тоног төхөөрөмж, радар зэргийг Вьетнамын талд нийлүүлэх юм байна.

Вьетнамтай хийж буй яриа хэлэлцээ чухам ямар түвшинд явж буй талаар Пентагон тодруулга өгөхөөс татгалзсан. Байгалийн гамшгийн үед хэрэглэгдэх тоног төхөөрөмж суурилуулах яриа хэлэлцээнд анхаарлаа хандуулах замаар Дананд байршуулах нь Хятадын хилэнг хөдөлгөхгүй гэдгийг АНУ-ын албаныхан тайлбарлав. “Вьетнам улс Хятадтай харилцаагаа хурцатгахаас маш болгоомжилдог бөгөөд АНУ ч үүнийг нь хүндэтгэн үзнэ. Бид дахин шинэ бааз барих гээгүй” хэмээн Шинэ Америкийн аюулгүй байдлын төвийн Азийг хариуцсан захирал Патрик Кронин учирлаж байна.

Жефф Дайер, Майкл Пил, Макс Седдон

Засгийн газрын мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих