Төмөрлөгийн үйлдвэрт дэлбэрэлт болж хоёр хүн бэртжээ

146404920757439e37e62b5Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрийн зуух дэлбэрч, хоёр иргэн дэлбэрэлтэд өртсөн харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал, тус сумын 2-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “…” ХХК-ны төмөрлөгийн үйлдвэрийн хайлуулах зуухны тогоо дэлбэрч ажилтан иргэн Э /эр.48н/, БНХАУ-ын иргэн Z.C /эр.55н/ нарын хоёр хүн гэмтсэн гэх мэдээллийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн байна. Түлэгдэж бэртсэн этгээдүүд аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж байгаа ажээ.

О.Сайхан


URL:

Сэтгэгдэл бичих