Гадны шашины зан үйл улам дэлгэрсээр байна
Өнөөдөр Монгол улсад Христийн 6000, Буддын 600 гаруй сүм хийд байдаг байна.
2015 оны байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг сүм хийдийн хамгийн их буюу 41.3 хувь нь Баянзүрх, 21.5 хувь нь Сүхбаатар, 17.3 хувь нь Баянгол, 14.0 хувь нь Чингэлтэй дүүрэгт байгаа юм.
Хамгийн хачирхалтай нь “тоологдсон гурван сүм тутмын хоёр нь гэр хороололд төвлөрч байна.” Ялангуяа Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийт сүм хийдийн 80 шахам хувийг гэр хороололд байршилтай сүм хийд эзэлж байна.
1990 он гарснаас хойш Монголд Мүүнээс эхлээд бүх л шашны урсгалууд чөлөөтэй нэвтэрч үйл ажиллагаагаа явуулж байна!
Шашин шүтэх эс шүтэх нь хуулийн дагуу иргэний эрх, гэхдээ аливаа улс үндэстэнд өөрсдийн гэсэн оюун санааны дархлаа гэж бий, авах гээхийн ухаан гэж бий. Хэдэн зууны туршид эрхэмлэн дээдэлж ирсэн эцэг өвгөдийн “монгол ухаан, тэнгэр үзэл”-ээ умартах эсэх нь “сонголт”.
URL: