Торонто Кливлэндийн “Шүүр”-ийг хугалав
NBA-гийн Дорнод бүсийн аваргын төлөөх гуравдахь тулаан өнөөдөр боллоо. Кливлэнд хотноо хоёр удаа хожигдсон Торонто Рэпторс өнөөдөр “талбай дээрээ, үзэгчдийнхээ өмнө сайн тоглолт үзүүлнэ” хэмээн амласанаа биелүүлж эхний ялалтаа талбайдаа байгууллаа.
Торонтогийн залуус энэ плей-оффд хүнд тоглолтууд хийж байгаа бөгөөд Индиана-Майамиг хүнд байдлаас хожин бүсийн аваргын төлөө гарч ирсэн. Талбайдаа хожих даалгавартай Торонто тоглолтын эхнээс оноогоор тэргүүлсээр 99-84 харьцаатай хожил байгуулсан. Ялангуяа хоёрдугаар үед 10-аас дээш онооны үөрүүтэй болсон байдлаа сайн хадгалсан ба ДеРозан 32 оноо авч багаа тэргүүлсэн байна. Мөн залуу тоглогч Биёнбо самбарт сайн байж 26 удаа бөмбөг шүүрч, 4 блок хийснээр багтаа том тус хүргэв.
Эсрэг багаас Л.Жэймс 24 оноо авч, 4 дамжуулалт хийснээр плей-оффийн оновчтой дамжуулатаар Ж.Киддийг гүйцэн /1263/ -ийг гүйцэж бүх цаг үеийн 3-т /1266/ орж ирлээ.
Түүний дээр домогт M.Жонсон /2346/, Ж.Стоктон /1839/ нар бичигдэж байна.
Ч.Амар
URL: