Фитнессээр ”тамлаад” шоронд оржээ


Их Британийн Шеффилд хотын шүүх найз бүсгүйгээ хоолны дэглэм сахиж, фитнессээр хичээллэхийг шаардсан тэндхийн оршин суугч нэгэн эрийг гэм буруутайд тооцжээ. Түүний эрх чөлөөг нэг жилээр хасаж, 16 сар хорих ял оноосон байна. Мухаммед Анваар гэгч энэ нөхөр Жэйми Доерти хэмээх найз бүсгүйгээ сэтгэлзүйн хүчирхийлэлд автуулсан хэрэгт буруутгагджээ.

Тэрбээр бүсгүйг өдөр тутам гүйлтийн зам дээр бэлтгэл хийж, зөвхөн туна загас болон манжин идэхийг зөвшөөрч байжээ. Түүнээс гадна тэрбээр найз бүсгүйдээ зориулж хувцасны сонголтыг нь хийдэг байв. 30 настай Доэрти хэлэхдээ, Анваар түүнд янз бүрийн алдартай бүсгүйчүүдийн зургийг үзүүлж “Чи яагаад эд нар шиг болж чадахгүй байгаа юм бэ?” хэмээн байнга асууж, шалгаан дарамталдаг байжээ.

Мухаммед түүнийг гүйлтийн зам дээр гүйж, өдөрт дунджаар 500 ккал шатааж байхыг шаарддаг байсан гэнэ. “Нэгэн удаа би түүнийг унтчихаар нь 425 дээр зогсчихсон юм. Гэтэл тэрбээр сэрсэн даруйдаа намайг бэлтгэл хийсэнгүй хэмээн загнаж, дахин гүйхийг шаардсан” гэж мэдүүлжээ. Эх сурвалж www.wikimon.mn


URL:

Сэтгэгдэл бичих