Т. Ариунаагийн Стокхольм дахь тоглолт эхлэхэд бэлэн болжээ

Т. Ариунаагийн Стокхольм дахь тоглолт эхлэхэд бэлэн болжээ Түүний сайхан сэтгэл үргэлж гэрэлтэй байдаг. Тэр угийн л анхдагч манлайлагч нь байх дуртай, тэгэхийг ч их чармайдаг. Хаана сайхан сэтгэлийн аян өрнөж, хандивийн үйлс ундарч байна Ариунаа бүсгүй тэнд л рок попынхныгоо төлөөлцөн эсвэл уриалцан “тууж явна” шүү дээ. Эс бөгөөс уулзах болгонд л ямар нэгэн зүйлийг /уран бүтээлийг/ сэдцэн явах бөгөөд тэр нь ардаа заавал ямар нэгэн сайн үйлийг дагуулах хандлагатай байдаг нь ажиглагддаг. Тэр ч утгаараа энэ удаад гавьяатай бүсгүй маань Стокхольм ирчээд хэд хонохдоо зүгээр суугаагүй гэсэн… /Угаасаа Ариунаад “хийх юмгүй” байх зохихгүй л дээ/ Тэр ч утгаараа цаадах чинь Монголоос улбаалан Европт тэр дундаа Шведэд ихээхэн дэмжлэг авч, мэдээлэл туршлага хуримтлуулж, массыг өөртөө татаад байгаа “Элэг нэгт Монголчууд” санг дэмжигч залуусын уулзалтанд оролцсон юм. Ингэхдээ тэр зүгээр зочин байгаагүй бүр уг төслийг санаачлагчдын нэг, гар бие оролцож эхнээс нь өнөөгийн амжилтанд хүртэл нь манлайлж байгаа сангийн гол ажилтаны нэг гэсэн үүднээс бидэнд ашиг тустай мэдээлэл өгч, ажлаа танилцуулж цаашдын зорилгоо ч сонирхууллаа. Хариуд нь манай залуус Швед орны анагаан эдгээх арга барил, мэс заслын гайхамшиг, түүний дараах халамж үйлчилгээ, эрүүл мэнд, нийгмийн даатгалын ховор гэх зарим нэг чухал мэдээлэл, туршлагаа түүнтэй хуваалцсан билээ. /Мэдээлэл, уулзалтын талаарх нарийвчилсан сурвалжлагыг удахгүй жич хүргэнэ/ Тэр хэдийгээр аян замын ядаргаанд бага зэрэг орсон харагдах хэдий ч санаачлагатай залуусын үйл хэргийг дэмжиж байгаагаа ирэлхийлсэн. Улмаар анагаахын талаар эндээс мэдсэн, сонссон, харсан цоо шинэ бүхнийг дээрх сангийнхан, эрүүл мэндийн тэргүүлэх эмч нарт яаралтай дуулгаж ажил хэрэг болгохоо илэрхийлсэнээр түүнийг бид үдэж өглөө. “-Маргааш бүгд ирээрэй, тоглолтон дээр уулзья. Яг цагтаа эхлэнэ. Баярлалаа та нартаа, явахаасаа өмнө дахиад та нартайгаа уулзах боломж гаргаарай. Алдараа, эрт ирж зөндөө гоё зураг авч сурвалжлага хийнэ шүү… Би 21.00 гэхэд унтаж хоолойгоо амраах хэрэгтэй…” гээд цоглог гэгч нь гарч одов. Тэр ер нь ядардагийм уу? хэмээн би өөрөөсөө асуулаа… Би “Зиндаа” сонинд ажиллаж байхдаа анх удаа “Редакцийн зочин” гэх булан нээж чөлөөт хэвлэлийнхэн дундаа анхны салхийг хагалж Т.Ариунаа гавьяатыг урьж маш дэлгэрэнгүй, нээлттэй ярилцлага хийж байлаа. Бүтэн гурван цаг түүнийг манай коллегиуд “байцаасны” эцэст Монголын хэвлэлийнхний дунд томоохон сенсааци дэгдэж байв. Яагаад гэхээр Ариунаа анх удаа “шар сонин”-д албан ёсны ярилцлага өглөө, нэг сэтгүүлч биш бүтэн редакциараа түүнээс асуулт асууж ярилцлаа гээд… /тэр ярилцлага сонины гурван бүтэн нүүр дамнан хэвлэгдэж байв/ Ингээд түүний тоглолтонд зориулан:

o “-ЗА, Ариунаа минь үзүүлээд өг” НАНДИН УЧРАЛААР бид дахин тааралдлаа. BLUE JEANS-ээ өмсөөд очьё МИНИЙ АМЬДРАЛ-ыг дуугаараа илэрхийлээд өг.

o ЧАМТАЙ БАС ЧАМГҮЙ он жилүүдэд дуунд чинь уяран байх ОЮУТАН НАС АЯЛГУУГ хөглөж өгсөн АНХНЫ ХАЙР минь гэх залуус энд олон байгаа

o ХӨХ МОНГОЛЫН ҮР САД бид харийн нутагт ТАЛЫН МОНГОЛ АЙЛ-аа санан дотогшоогоо мэгшинэ.

o ЧИ МИНЬ гэдэг дуунд чинь БИ уярдаг ЧАМАЙГАА ХҮЛЭЭСЭН ОН ЖИЛҮҮД-эд УТАСНЫ ЧИНЬ ДУГААР-ыг чинь олж чадаагүй би БУРУУТАЙ ЮУ?

o ХАГАС САЙНЫ ОРОЙ миний сэтгэлд ДУРЛАЛЫН ХӨГЖИМ эгшиглэхэд БУНДАН ЗҮРХ минь чамд ЗӨӨЛӨН БУРУУ өгсөн ч өөрийгөө зэмлэн БИТГИЙ УЙЛ ОХИН МИНЬ…

o ЖАРГАЖ ҮЗЭЭГҮЙ ЗУЛ ДУРЛАЛ МИНЬ хичнээн өрөвдөлтэй байлаа ч ЗҮҮДНИЙ ХАНХҮҮ чинийхээ бэлэглэсэн халуухан ДУРЛАЛ ШИГ АСНА аа би

o ХАРУУСАЛ ХАРАМСАЛ төрүүлэн ҮГГҮЙ МОРДСОН ЧИ МИНЬ дахин өөр ХАЙРЫГ БҮҮ ГОМДОО-гоорой

o ШӨНӨ ДУНДЫН БҮЖИГ-ийг ҮЛ ТАНИХ БҮСГҮЙ-тэй хийсэн, ДОГЬ БАЙГАА БИЗ дээ БИ…

o Чиний бүх бүтээл ЭРИН ЗУУНЫ ЗАЛУУСЫН ДУУЛАЛ шүү Ариунаа. Амжилт хүсье… Тоглолт сайхан болно оо, мэдэж байна.

Р.Слава “SP” studio 2016-05-21

13281778_883155788455779_950646793_n 13231274_883155791789112_1250275141_n 13233278_883155785122446_1489453293_n 13236208_883155775122447_1766407905_n 13249407_883155795122445_2113546534_n 13250434_883155778455780_2026871172_n 13271913_883155765122448_2114927207_o 13278204_883155761789115_1424518944_n


URL:

Сэтгэгдэл бичих