Хөвсгөл аймгийн АН-ын дарга тамгаа булаалгажээ
Хөвсгөл аймгийн АН дотроо хэд хэдэн фракцид хуваагдаж хагаралтай байснаас 2012 оны сонгуульд УИХ-д төлөөллөө сонгож чадаагүй, мөн аймгийн ИТХ-д ч гэсэн сонгогчдоосоо олонхийн санал авсан ч засаглах эрхээ алдсан билээ. Харин 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр намын даргын ажлыг Ч.Батцогт авч улмаар намаа нэгтгэж чадсанаар тус сонгуульд өөрийн намаас нэр дэвшсэн одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Хөвсгөл аймагт ялуулж байсан. Намын дарга өнгөрсөн хугацаанд хэдэн тийшээ харсан фракцуудыг нэгтгэх талаар чармайн ажиллаж жирийн гишүүдийнхээ итгэлийг хүлээж 2016 оны УИХ-ын сонгуульд өөрөө нэр дэвших магадлалтай төдийгүй намаа энэ удаагийн сонгуульд ялуулах зорилго өндөр байжээ.
Намын дарга Ч.Батцогт нь Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харъяат төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Үндсэн хуулийг эх баригч Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Гавъяат хуульч агсан Б.Чимэдийн хүү “алтан гадас” фракцийн” хүн юм. Гэвч одоогийн АН-ын дарга З.Энхболдод энэ байдал нь таалагдаагүйгээс болж намыг дотор нь хагалан бутаргах ажиллагааг эртнээс явуулж өөрийн төлөөний хүн болох ХХААЯ-ны газрын дарга асан Ц. Баярмаа гэгч эмэгтэйд Ч.Батцогтоос намын тамгийг нь хүчээр өгүүлсэн үйл явдал болжээ. Сонгууль хаяанд тулсан энэ үед АН-ын дарга З. Энхболдоос болж нам нь хоёр хуваагдаж хоёр гурван жил маргаантай байгаа Дархан-Уул аймгийн АН-ын араас Хөвсгөл аймгийн АН ийнхүү хүнд байдалд оржээ. Энэ байдлыг эсэргүүцэж Хөвсгөл аймгийн АН-ын жирийн гишүүд болоод ҮЗХ-ны зарим гишүүд намын даргад өргөх бичиг өргөн барихаар болжээ.
URL: