Тэнгэрт итгэсэн АН-ыг муухай харагдуулсан Н.БАТБАЯР

uriin_tenger112Тэнгэр бурхантай ярьж АН-ын дотоод, гадаад үйл хэргийг даадаг болоод л Н.Батбаярт халдах зоригтон өнөөдөр АН-д байхгүй болсон болов уу.

Өнгөрсөн төсвийн байнгын хорооны хуралдаан дээр “ӨР” гэдгийг ӨГЛӨГ болох саналыг тавьж УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатартай нилээдгүй ширүүн тэмцээд авлаа. Арга ч үгүй биз ирэх сонгуулиар жагсаалтаар УИХ-д орж ирэх боломжгүй болсон болохоор солиорлоо харуулж ард түмнээсээ оноо цуглуулах гэсэн өрөвдөлтэй арга хэрэглэж байгаа нь тэр байх.

Ер нь “Буруу эрхэлсэн хүүхэд бухын хүзүүнээс хатуу” гэдгийн үлгэрээр тэрээр ёстой л АН-д эрхлээд өөрийнхөөрөө зөрүүдлээд сурчихсан бололтой. Тиймдээ л гаднаас оруулж ирсэн “БОНД” хэмээх их мөнгөн дээр туйлж Монгол Улсыг өрийн дарамтад оруулснаа одоо гэнэн тэнэгийн дүрээр цайруулахаар шийдсэн аж. Тэрээр 2012 онд эдийн засгийн салбарын сайд байсан хүн. Гэтэл тийм байсан хүний амнаас гармааргүй үг хэлж өр-ийг өглөг болгосноор ард түмний бухимдал арилна хэмээн өөрийн гэмийг далдлах санаа өвөртөлж санаачилсан хуулийг нь намын нөхөд нь дэмжин зүтгүүлсээр батлуулж орхих юм. Ингэснээрээ АН “муу дээрээ муухай, муухай дээр улцан” гэгчээр өөрсдийгөө улам муухай болгож харуулж байгаа гэдгийг сэхээрэхгүй зүүдэлж түүний тэнгэр бурханд итгэж унтсаар л…

Ч.Хүрэлбаатар гишүүн энэхүү маргааны эцэст түүнд “Хөгшөөн эмнэлэгт үзүүлчихээд ирвэл яасан юм. Өөрийгөө зас, тархиа цэнэглэ, гадна дотны эдийн засгийн сэтгүүлийг унш судал, орчин үетэйгээ хөл нимйлүүлэн алх, үг үсгээр хөөцөлддөг зүйл чинь нэг их сайн зүйл авчрахгүй шүү” хэмээн түүнд үнэтэй зөвөлгөө өгсөн юм.

Ийнхүү сонгуулийн үеийн солиорол гэх үү эсвэл үнэхээр тэнгэр сахиусных нь билиг сургаалиар Н.Батбаяр өөрийнхөө хийсэн алдаа үгийн тоглолтоор үгүй хийх гэнэ. Гэтэл эдийн засаг нь элгээрээ хэвтчихсэн улсаа өөд татахыг бодохгүй зүгээр Монгол хэлзүйн багш, эрдэмтдийн ажлыг өөрийнхөөрөө өөрчилж суугаа нь түүнийг ямартай ч эрүүл хүн биш гэдгийг харуулаад амжлаа.

 

Эх сурвалж: www.fact.mn

ЧОЙ


URL:

Нэр: bath bombs Огноо: 28 February 2019

Thank you

bulk

Сэтгэгдэл бичих