Дахин нэг охиныг аварчээ

3898

Нигерийн армийнхан тусгай ажиллагаа явуулсаны үр дүнд хэт даврагч “Боко Харам” бүлэглэлийн дайчдад хулгайлагдсан сурагч охидын нэгийг аварсан талаар “CNN” агентлаг мэдээллээ. Түүнийг өмнөх охины адилаар Камеруны хил орчмоос аварчээ. Аврагдсан охиныг нийлэл Абужа хотноо аварч, эмнэлгийн тусламж үзүүлсэн байна.

 

Тусгайгийнхан энэ сарын 18-нд Камеруны хилээс 19 настай Амина Али гэх охиныг аварсан юм. Охин дөрвөн сартай Боу Али гэх хүүтэй болжээ. Тэрбээр өчигдөр хүүгийнхээ хамтаар Ерөнхийлөгч Мухаммед Бухаритай биечлэн уулзсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Амина “Охидыг заавал аврах хэрэгтэй. Бидэнтэй нохойноос дор харьцдаг байсан. Би насан туршдаа барьцаалагдсан үеэ мартахгүй” гэж хэлжээ.

 

Хэт даврагчид 2014 оны эхээр Борно мужийн Чибок тосгоноос сургуулийн насны 200 гаруй охидыг хулгайлсан юм. Царайлаг охидыг хил давуулан зарж, үлдсэн охидыг амиа золиослогч болгон бэлдсэн талаараа тус бүлэглэлийн тэргүүн мэдэгдсэн юм.

 

Б.Дэлгэрцэцэг


URL:

Сэтгэгдэл бичих