118 насыг зооглож буй алуурчин хүүхэлдэй

3888

1898 оноос эхтэй Роберт хүүхэлдэйний тухай дуулаагүй хүн ховор биз.Хэрвээ дуулаагүй бол тогтоогоод аваарай.1898 онд эмч мэргэжилтэй Отто эхнэртэй зориулан том байшин барьжээ.Удалгүй 1900 оны 10 сард тэд Юргер хэмээх хүүтэй болжээ.Хүүтэйгээ аз жаргалтай амьдардаг ч Оттогийнхон зарц үйлчлэгчтэйгээ тийм ч сайхан зантай харьцдаггүй үргэлж л загнаж байдаг гэнэ.

Хүү нь үргэлж л хүүхэлдэйтээ болохыг хүсдэг байсан байна.Эцэг эх нь хүүдээ хүүхэлдэйтээ болгох завгүй ажилладаг байжээ.Түүний гэрийн үйлчлэгч нь хүүд зориулан чихмэл тоглоом хийж өгчээ.Гэхдээ тухайн хүүхэлдэйг вуду маягийн хараал хийж өгсөн гэж үздэг байна.

Тухайн үед хүү өөрийн гэр бүлийн овог болох Роберт овгоор хүүхэлдэйгээ нэрлэжээ.Удалгүй шөнө болохоор хана шал дугарч эхэлжээ.Нэг өдөр хүүгээ дээврийн хөндийдөө хүүхэлдэйтэйгээ ярьж байхыг харжээ.Үүгээр ч дууссангүй өрөөтэй байсан номнууд өглөө сэрж харахад нь эмх замбараагүй болчихсон цэвэрхэн байсан өрөө нь эмх замбараагүй болчихсон байдаг байв.

Энэ бүхнийг хүүхэлдэйнээс болж байна хэмээн гадарласан Отто эхнэрийн хамт дээврийн хөндийд нуужээ.Харамсалтай нь энэ бүхэн тус болсонгүй.Дээврийн хөндийгөөс нь шөнө унтаж байхад нь инээх дуу гарч хөлийн чимээ бас зэрэг дуулддаг байв.

Удалгүй 1972 онд Отто нас баржээ.Оттогийнхон гэрээсээ нүүж хараалтай хүүхэлдэйнээс зугтахаас өөр замгүй болжээ.Оттогийн гэр бүлийг нүүж эзгүй болсоны дараа хөрш айлууд нь дээврийн хөндийн цонхноос хүүхэлдэй цухуйж эсвэл савлуурын чимээ сонсогддог байсан тухай ярилцдаг байжээ.

Удалгүй шинэ айл байшинд нүүж иржээ.Шинээр нүүж ирсэн айлын 16 настай охин Робертийг олж 30 жил хамт амьдаржээ.Энэ хугацаанд түүнийг дандаа алах гэж оролддог байсан тухай хожим нь хүмүүст хэлж байсан нь тэр үедээ маш том дуулиан болж хүн болгон энэ хүүхэлдэйг мэддэг болсон байна.

Хожим нь 1994 онд Робертийг Martello хэмээх музейд шилэн хоргон дотор хорьж байршуулсан гэдэг.Роберттэй 30 жил хамт байсан эмэгтэй одоог хүртэл сэтгэл зүйн эмчийн хяналтанд байдаг гэнэ.Зарим эх сурвалж дээр бичигдсэнээр тэнд очиж үзсэн хүмүүс цуг зураг даруулах гэж оролдохоор камер нь асахгүй эсвэл гацах зэрэг ер бусын зүйл тохиолддог гэж ээ.
‪эх сурвалж: #‎АйдасбаАймшиг‬ хуудас


URL:

Сэтгэгдэл бичих