Ц.Нямдорж АТГ-ыг өмөөрлөө
АТГ-ын даргыг томилох асуудлаар АН-ынхан завсарлага аваад буй. Тиймээс өчигдрийн УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцэх байсан ч тодорхойгүй шалтгаанаар хэлэлцээгүй юм. Уг газрын даргад Замын цагдаагийн газрын дарга асан Х.Энхжаргалыг томилуулахаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өргөн мэдүүлээд байгаа билээ. Тэгвэл үргэлж хэл аманд өртөж байдаг АТГ-ыг УИХ-ын гишүүн Ц.Нямдорж өмөөрчээ.
Тэрбээр “Авилга асуудал мөн үү гэвэл мөн. Хамгийн сүүлд гэхэд өрөөндөө мөнгө авч байгаад л баригдлаа. Ийм зүйлтэй тэмцэхгүй гээд яах юм. Үүнтэй тэмцдэг байгууллагыг ингэж ад үзэж болохгүй. Бусад руу болохоор дайрахын дээдээр дайрдаг байж өөрсдөө асуудалд холбогдохоороо АТГ-тай дайн зарлаад байгааг ойлгохгүй юм. Тийм л юм бол анхнаасаа авилга авахгүй л байхгүй яасан юм. Авилгын хэргийг зохион байгуулаагүй л байхгүй юу. Одоо болоо юм бишүү. АТГ-тай байлдсанаас өөртэйгээ байлдсан нь дээр. Шуналтайгаа байлд. Ийм зүйл ярьж байгаа хүмүүс нүгэлтэйгээ байлд” гэжээ.
Б.Саран
URL: