Э.Бат-Үүлийн хүү, Ц.Сандуйгийн дүү офшор данстай

3874

Нийслэлд намаа сонгуульд өрсөлдүүлэх гол хоёр өрсөлдөгч бол Э.Бат-Үүл, Ц.Сандуй нар. Нийслэлд бүтээн байгуулалтын хувьсгал хийсэн хэмээн өөрсдийгөө сурталчилж байгаа хотын өнөөгийн ардчилсан гэх тодотголтой удирдах бүрэлдэхүүний тэргүүн нь хотын дарга Э.Бат-Үүл.
Түүний эсрэг Ц.Сандуй тэргүүтэй Улаанбаатарын хотын МАН-ын баг зогсож байна. Ц.Сандуй хотын хувьд шинэ хүн биш. 2012 оны сонгуулиас өмнө нийслэлийг удирдаж байсан Г.Мөнхбаярын багт багтаж байсан хүн.
Дараагийн дөрвөн жилд нийслэлийг хэн авч явах вэ гэдэг гол тулаан Э.Бат-Үүл, Ц.Сандуй нарын тэргүүлсэн нийслэлийн АН, МАН-ын хооронд болно. Сонгууль дөхсөн хотын сонгуулийн гол хоёр өрсөлдөгч нар “Панамын баримтууд Офшор данс” гэсэн олон улс дамнасан дуулианд нэр нь холбогдоод гараад ирлээ.
Хотын дарга Э.Бат-Үүлийн хүү Чулуудай Офшор бүсэд данстай байсан нь ил гарч ирлээ. Б.Чулуудай энэ тухайгаа “Аавыгаа хотын дарга болохоос өмнө буюу 2011 онд нээлгэсэн данс, мөнгө байхгүй хоосон” гэж тайлбарлаж байна. Харин Бат-Үүл дарга хүүгээ хууль бус юм хийж болохгүй гэж захьдаг тухайгаа Сайдын цаг уулзалтад орохдоо хэлж байсан.
Нийслэлийнх МАН-ын дарга Ц.Сандуйгийн дүү Ц.Сэргэлэн гэдэг хүн Офшор данстай байсан тухай хэвлэлүүд мэдээлж байна. Дүүгийнх нь офшор дансыг ах нь газрын албаны даргаар ажиллаж байсантай холбосон тайлбарууд цахим орчинд ихээхэн түгж байгаа ч Ц.Сандуй дарга энэ талаар албан ёсоор ямар нэгэн тайлбар хийсэнгүй.
Офшор данс гэдэг хууль бус зүйл биш. Гэхдээ Монгол шиг авлигын индекс өндөр, төсвийн хөрөнгөө тойрч амьдардаг улсын тухайд офшор данс ашиглах нь хархтага төрүүлэх нэг шижим мөн гэдгийг судлаачид онцолж хэлээд байгаа.
Нөгөө талаараа таны эх орон монгол мөн л юм бол та яагаад мөнгөө эх орноосоо өөр газар хадгалах ёстой гэж. Нийслэлийн АН, МАН-ын дарга нарын хүү болоод дүү нараас энэ асуултад юу гэж хариулах бол.
Эх сурвалж: “Улаанбаатарын сонин

URL:

Tags:

Нэр: зочин Огноо: 19 May 2016

Сонгууль ойртож байгаа нь мэдэгдэж байна шүү

Сэтгэгдэл бичих