Ж.Дамдин амьд эсэх нь тодорхойгүй байна

БНХАУ-ын Шинжаан Уйгарын Үрүмчи дахь гэрээс нь хар тамхи илрүүлж, мөн хилээр дөрвөн кг хар тамхи зөөвөрлөж байхад нь саатуулан, шүүхээс цаазын ял сонсоод буй манай улсын иргэн Ж.Дамдинаас ямар нэгэн сураг чимээ алга.

Түүний талаар урд хөршийн хууль хяналтын байгууллага мэдээлэл хийлгүй өдийг хүрсэн нь Ж.Дамдин амьд эсэх нь тодорхойгүй байгааг гэрчилнэ.

Мөн урд хөршид хоригдож буй Монголчуудын талаар манай Консулын газрынхан мэдээлэл өгөх дургүй байгаа нь хачирхалтай. Ж.Дамдин энэ хэрэгт ганцаараа холбогдоогүй. Түүний эхнэр Б.Хулан, дүү Б.Билгүүн, бэр дүү, С.Оюунзаяа нар хамт шалгагдсан байдаг.

Ялтан солилцох гэрээний дүнд Ж.Дамдиныг буцаан авчрах боломжтой талаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн айлчлалын үеэр талууд ярилцаж байсан. Гэвч уг гэрээ нь зөвхөн төслийн шатанд явж байгаа нь цаг хугацааны хувьд бид алдах магадлал өндөр байгаа.

Т.Батсугар


URL:

Сэтгэгдэл бичих