Дани улс таргалалтын эсрэг татвараа нэмэгдүүллээ

Дани улс хэт таргалалтаас сэргийлэн өөх тосны хэмжээ их байгаа хүнсний бүтээгдэхүүнийхээ татварыг нэмэхээр болжээ.

Тосны хэмжээ хэт их цөцгий, тос, сүү, мах, бяслаг, бэлэн хоол, ургамлын тос зэрэг бүтээгдэхүүний татварыг нэмэх аж.

Энэ төрлийн худалдаа эрхлэгч, үйлдвэрлэгчид тус хуулийг төдийлөн сайшаахгүй байгаа бөгөөд “Хэзээ ч бүтэшгүй зүүд, дарга нар улам хүнд суртал гаргаж, амьдрах гэж яваа иргэддээ л ачаа нэмж байна” гэжээ.

Эрүүл мэндийн байгууллагынхан энэ шийдвэр дээр нэмж элсэн чихэр, давс зэргийг сонгох хэрэгтэйг сануулсан байна.

Албаныхны үзэж байгаагаар энэ хууль нь иргэдийн эрүүл мэндийг бодож, таргалалтаас сэргийлсэн харин ч зөв арга хэмээж байгаа юм.


URL:

Сэтгэгдэл бичих