АН-ыг Н.Алтанхуяг, МАН-ыг С.Баяр удирдана
Ирэх сонгуулиар нам эвслүүд хэнээр удирдуулан сонгуулийн мөрөө гаргах бол гэсэн хүлээлт нийгэмд үүсээд байсан. Тэр дундаа эрх баригч АН болон МАН хоёрын хооронд томоохон өрсөлдөөн байгаа. Тиймдээ ч сонгуульд оролцох нам эвсэл болон бие даагчид мөрийн хөтөлбөрөө боловсруулж СЕХ-нд бүртгүүлээд буй.
Тэгвэл ирэх сонгуулийн үеэр улстөрийн томоохон хүчин болох АН-МАН-ыг хэн гэгч эрхэм удирдах нь тодорхой боллоо. Тодруулбал АН-ыг 2012 оны сонгуулиар удирдаж хот хөдөөгүй ялалтын тугийг хатгаж байсан УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг удирдах болсон бол МАН-ыг С.Баяр толгойлж сонгуульд оролцох болсон талаар эх сурвалж мэдээллээ.
ЧОЙ
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
С.Баяр гэж ичих булчирхайгүй хүн ард түмнийг арай хэтэрхий доромжлоод байгаа юм бишүү. Дураа хүрэл улс төрд орж дургүйгээ хүрвэл гарч л байдаг монгол ын улс төр энэ архичин Баяр гэдэг хүний тоглоомын талбар болсон юм уу хаашаа юм бэ. Оффшорт нэр нь хутгалдаад ирэнгүүт нүгэл хэлэнц идэж ууж хулгайлсанаа дарах гэж яаран сандран АНУ-с ирж Элбэгдоржийн захиалга болон өөрийнхөө хүсэл шаардлагаар МАНАН-г үүсгэхээр шулуудсан болтой .Жилийн дараа ерөнхийлөгч ийн бүрэн эрхийн хугацаа дуусч МАНАН-н гэмт бүлэглэлийг хамгаалах хамгаалалт суларч идэж уусан болон улс төрийн хорт явууллагууд нь илэрч хамгаалах хамгаалалтгүй болох учир өөрсдийгөө ядаж л дахин МАНАН-г үүсгэж байж 4 жил хамгаалвалмард түмэн хийсэн нүгэлийг нь мартаж нүглээ нууж чадна гэж тооцоолж МАН-ын сонгуулийг удирдахаар яаран сандран иржээ. Энэ бузар хүнээр удирдуулбал МАН-ын нэр хүнд навс унана шүү. Тэртэй тэргүй уначихаад байгаа МАН нэр хүнд бүр бүр л доошоо.