АТГ-ын даргын төлөөх Ерөнхийлөгч, УИХ-ын дарга хоёрын “зодоон”

d4650f2aaa730840e89428710262c233УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор өнөөдөр хүлээлт үүсгээд буй нэгэн томилгоог хэлэлцэхээр болжээ. АТГ-ын дарга асан Н.Ганболд эрүүл мэндийн шалтгаанаар өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн өдрөөс хойш сар орчимын хугацаа өнгөрөөд байна.

Тэгвэл Ерөнхийлөгч АТГ-ын дарга Х.Энхжаргал хурандааг хоёр долоо хоногийн өмнө санал болгосон юм. Харин уг асуудлыг Хууль зүйн байнгын хороогоор өнгөрсөн долоо хоногт хэлэлцэх гэсэн боловч АН-ын бүлэг уг асуудалтай холбоотойгоор завсарлага авснаар өнөөдрийг хүртэл хойшлоод байгаа юм.

АН-ынхан чухам ямар шалтгаанаар АТГ-ын даргын томилгоог хэлэлцэх үеэр яарч сандран орж ирээд бүлгийн дарга нь завсарлага авсан бэ. Үүний ард ямар далд эрх ашиг нуугдаж байгаа вэ гэдгийг өнгөрсөн өдрүүдэд таамаг хэвээр үлдээд байна. Тэгвэл зарим эх сурвалжуудын мэдээлж буйгаар АТГ-ын даргыг Ерөнхийлөгч томилох уу, З.Энхболд буюу УИХ-ын дарга томилох уу гэдгээс шалтгаалж ийнхүү завсарлага авсан гэнэ. Өөрөөр хэлбэл дээрх хоёр эрхэм АТГ-ын даргад өөрийн хүмүүсээ тавихаар булаацалдсан хэрэг. АТГ-ын даргаар Ерөнхийлөгч өөрийн хүнийг томилсон нөхцөлд албанаасаа буусны дараа ямар нэгэн санаа зовох зүйлгүй болно. Харин З.Энхболд өөрийн хүнийг тавьснаар намын дотоод асуудлыг эв зүйгээр шийдэж чадах боломж нөхцөл бүрдэх юм.

Учир нь З.Энхболд өөрийн хүнээ тавихгүй бол Ерөнхийлөгч болон Женко нарын “зодоон” туйлдаа хүрнэ гэсэн үг. Урдчилсан хамгаалалт хийхийн тулд бусад бүлэг фракциудтайгаа тохироонд хүрэхийн тулд ийнхүү завсарлага авч асуудлыг удаашруулж сунжруулж байна. Яг үүнтэй зэрэгцээд Н.Энхбаярын хүн гэгддэг З.Баянсэлэнг болон Г.Уянга гишүүд Ерөнхийлөгчийн бүрэн эрхэнд халдаж мэдэх нэгэн хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Тэр нь Ерөнхийлөгчөөс АТГ-ын даргыг санал болгодог явдлыг зогсоож, УИХ-ын даргад дээрх эрхийг шилжүүлнэ гэсэн хууль юм.

Ийнхүү асуудал халуухан өрнөж байна. Одоо АН-ынхан хоорондоо тохирч чадсан бол АТГ-ын даргыг өнөөдөр “зовлонгүй” хэлэлцээд УИХ-д оруулаад маргааш батлуулна. Хэрэв чадаагүй бол уг асуудал дахиад л сунжирах бололтой.

Ч.Болд

etoim.mn


URL:

Сэтгэгдэл бичих