ХҮРЗ, ЖООТУУТАЙ АЛБАН ХААГЧИД
Төв аймгийн Дэлгэрхаан сум 2009 онд нийтийн халаалтад орж, тухайн үед төсвийн таван байгууллага, найман айлын гурван орон сууцанд халаалт хүргэнэ гэж гэрээ хэлцэл хийсэн “АНУ сервис” ХХК өдгөө гурав дахь жилдээ тус сумыг халаах гэж байна. Гэсэн хэдий ч сайн гэж тендерт ялсан энэ компани гурван жил болоход дөрвөн төсвийн байгууллагыг л халааж байна.
Үлдсэн байгууллага болон хувийн орон сууцыг хэзээ халааж эхлэх вэ гэсэн асуултад “Манайх анх халаалт тавих жил буюу 2009 онд хөрөнгө мөнгө сайтай байлаа. Гэтэл 2010-2011 онд санхүүгийн тал дээр асуудалтай байгаа учир дунд сургууль болон хувийн орон сууцыг халаалтад холбоход өөрсдийн тоног төхөөрөмжийг ажиллуулж чадахгүй нь.
Танай сум өөрсдөө газар шорооныхоо ажлыг хий” гэсэн хариу өгчээ. “АНУ сервес” ХХК нь 1метр газрыг 4500 төгрөгөөр ухах санал оруулж, сумын иргэд, тэр дундаа албан хаагчдыг дайчлан ажиллахад хүргэж, гэрээнийхээ дагуу ажиллаагүйгээс сумын албан хаагчид ажлаа орхин хүрз, жоотуутай “нөхөрлөн” газар ухаж байна.
Энэ асуудалд анхаарал тавих ёстой байгууллага байна уу гэсэн хүсэлт гэмээр саналыг уламжилж байна.
Д.Лхагвамаа
URL: