Эрдэмтэд олимпийн наадмыг хойшлуулах санал гаргажээ

olloo_mn_1463532923_RIO_700x700 (1)Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон олимпийн наадам Бразилийн  Рио Де Жанейро хотноо наймдугаар сарын 5-нд нээлтээ хийхээр болсон. Гэвч олимпийн наадмыг хойшлуулах саналыг зарим эрдэмтэд гаргажээ.  Учир нь Бразил улсад хамгийн их тархалттай байгаа  Зика вирусын халдвар намжихгүй байгаа төдийгүй олимпийн наадмын үеэр тамирчид болоод үзэхээр очсон иргэдийн эрүүл мэнд амь насанд заналхийлж байна хэмээн ОУ-ын томоохон их сургуулиудын эрдэмтэд мэдэгдэж байна. Тэд энэ удаагийн олимпийн наадмыг хойшлуулах эсвэл өөр улсад яаралтай шилжүүлэх саналуудыг гаргаж байгаа юм. Харвардын их сургуулийн Нийтийн эрүүл мэндийн профессор Амир Аттаран CNN агентлагаар дамжуулан “Олимпийн наадам бол тоглоом биш. Рио Де Жанейро хотод болох Олимпийн наадмыг хойшлуулах хэрэгтэй. Эсвэл  өөр газар зохион байгуулах шаардлагатай. Үгүй бол дэлхий нийтэд аймшигт үхэл, аюул нүүрлэх болно. Хүүхдүүд эрэмдэг, тахир дутуу, тархины хөгжилгүй төрж, насанд хүрэгчид халдвараас болж хэдэн зуун саяараа үхэх аюул ойрхон байна” гэжээ.


URL:

Сэтгэгдэл бичих