Булганы төгсөгчид хонхны баяраа нэгэн зэрэг тэмдэглэлээ

000_169

Булган аймгийн Булган сумын гурван сургууль нэгэн зэрэг хонхны баяраа тэмдэглэлээ. Үүнд 1 – 12 жилийн бүрэн дунд сургууль, Эрдмийн өргөө цогцолбор сургууль, Төрөлжсөн сургалттай биеийн тамир спортын бүрэн дунд сургууль багтаж байна.

Энэ хичээлийн жилд Булган сумын бүрэн дунд сургуулийг 469 хүүхэд,  МСҮТ-ийг 128 хүүхэд тус тус дүүргэж байна. Хонхны баярын арга хэмжээнд аймгийн удирдлагууд оролцлоо. Тэд төгсөгчдөд хандаж  сонгосон, сурсан, мэдсэн, эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь байж улс эх орон Булган нутгийн хөгжил дэвшил, хүн ардынхаа  сайн сайхны төлөө чадах бүхнээ зориулж өөрийн болоод эцэг эх, нутаг орныхоо нэрийг өндөрт өргөж явна гэдэгт итгэл дүүрэн байгаагаа илэрхийлээд цаашдын замд нь амжилт хүслээ.

Энэ үеэр БСГ – ын баталсан журмын дагуу зугаалга нийлж доргих зэрэг үйл ажиллагааг хориглосон. Аймгийн ЦГ – аас жижүүр, эргүүлийн алба өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллалаа. Мөн энэ өдөр архи согтууруулах ундаа зарахыг хориглосон өдөр таарлаа.


URL:

Сэтгэгдэл бичих