БАГА НАСНЫ ХҮҮХДҮҮД ТҮҮХИЙ СҮҮНЭЭС БРУЦЁЛЛОЗЫН ХАЛДВАР АВЧЭЭ

Манай орны хүн амын 40 гаруй хувь нь мал аж ахуйнд суурилдаг. Малтай хамгийн ойр харьцдаг хүмүүст малаас хүнд халдах өвчинд өртөх эрсдэл асар өндөр байдаг. Малын гаралтай элдэв өвчин ихэсч байгаа нь хүнсний аюулгүй байдал, нийгмийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх нь тодорхой. Иймээс малаас хүнд халддаг халдварт өвчнүүдийг эрт оношлох, тэдгээрээс сэргийлэх, хамгаалах явдал чухал юм. Сүүлийн үед тархалт ихэсч байгаа өвчний нэг бол бруцёллоз. Энэ өвчин нь удаан хугацаагаар хүний биед үйлчлэн, хүний хөдөлмөрийн чадварыг алдуулдаг, улмаар мэдрэлийн системд нөлөөлөх, ялангуяа эмэгтэйчүүдэд үр тогтоохгүй зулбуулах хор уршигтай.

Дэлхийн улс орнуудаас Монгол Улс хүний бруцёллозын халдвараар жил тутам 2,3 байрт ордог байна. Иргэд бруцёллоз өвчнөөс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой юм. Гэвч манай иргэдийн хайнга бохир байдлаас энэ өвчний халдвар нэмэгдэж, ялангуяа бага насны хүүхдүүд өвчлөх нь их байна. Иргэдийн дийлэнх нь гаднаас худалдан авсан сүүгээ тогоондоо буцалгаад, сүүгээ авсан савандаа хийж хадгалдаг хэдий сүүгээ буцалгасан ч түүхий сүүгээ хийж байсан савандаа дахин юүлснээр халдвар дамжих нөхцөл бүрддэг гэж Мал эмнэлгийн хүрээлэнгийн дэд захирал, доктор Н.Эрдэнэбат хэлэв.

Манай Улсад хувийн 2, улсын нэг эмийн үйлдвэр ажилладаг. Өнөөдрийн хувьд шүлхийн вакциныг гаднаас авч, бусдыг нь өөрсдөө бэлтгэж байна. Өнгөрсөн жил малын хэл хөхрөх өвчин гарснаас болж ОХУ, БНХАУ-д мал гаргаж чадаагүй байна. Энэ жил Оросын талтай ярилцаж гэрээгээ хийжээ.


URL:

Сэтгэгдэл бичих