Төрд “гай” болсон С.Баярцогт гэж “тип” энэ сонгуулиар нэр дэвших хэрэг байна уу?

3804

Оффшорын загалмайлсан эцэг гэх тодотголыг албан ёсоор хүлээгээд байгаа С.Баярцогтын талаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ширүүхэн үг хэлжээ. Тэрээр Дархан хотод ажиллах үеэрээ  “Иргэд оффшор данстай хүмүүсийн хөрөнгийг нь хурааж, хариуцлага тооцох хэрэгтэй гэсэн санал гаргаж байгаа би иргэдтэй санал нэг байна. С.Баярцогт бол төрд гай болж байна.

Би түүнд сонгуульд нэр дэвших хэрэггүй. Шалгуул гэж хэлсэн” гэж хэлээд авчээ. Ямарч байсан төрийн тэргүүн хүний зүгээс ийм үг сонсож байгаа С.Баярцогт уг нь ёс зүйн үүднээс аваад үзсэн ч тэр энэ удаагийн сонгуулийг алгасчихад болохгүй нь юу байдаг байна. Заавал тэгж саарал ордонд бүгэх гээд улайраад, улам л нэр сүрээ шалбаагтай хутгаад байхын оронд эрх мэдлээс нэг удаа ухрахад цаашдын карьерт нь уг нь жаахан ч болов нэмэртэй баймаар. Гэтэл нэгэнтээ загалмайлсан эцгийн хэмжээнд хүртлээ хэлэгдэж яригдаж яваа түүнд тэгж ухрах зам байхгүй янзтай л улайрчихаад бух шиг зүтгээд байх юм даа.

Түүний оффшорын асуудал анх илэрсний дараахан Д.Бямбасүрэн гуай “Ер нь бол эрх мэдэл бүхий байгууллагууд нь тайлбар өгөөгүй цагт С.Баярцогтын амаар монгол түмэн итгэл үнэмшил олохгүй гэдгийг хэлэх нь зөв юм. Энгийнээр бодоход С.Баярцогт гэдэг хүний дансанд хаанаас мөнгө орсон юм. Юунд зарцуулагдсан юм. Нөгөө талаас хамтарсан нөхдүүд гээд байгаа нь хэн юм бэ.

Тэр хүн яагаад тэр бланкан дээр  Mongolia, China гэж бичсэн юм. Энэ мэт асуудлууд дээр эрх мэдэл бүхий байгууллагууд тайлбар өгөх ёстой. Өмнө нь УИХ-д Дүлзэнгүүд байдаг юм байна,  Моломууд байдаг юм байна, Өгөр толгой Гүрсэд байдаг юм байна гэж тоолж суудаг байсан чинь одоо С.Баярцогт гэж бас нэг тип гараад ирлээ шүү дээ. Гэтэл тэгээд наадуул чинь баригдахгүй гээд өөрийнхөө хацрыг өөрийнхөө гараар алгадаж гүйгээд л байх юм бол зовлон болж гүйцнэ биз дээ.” гэж байсан юм даг.

За ер нь бол  оффшортой нэр нь холбогдсон С.Баярцогт, С.Батболд, Д.Цогтбаатар, Э.Бат-Үүл, Д.Батбаяр нарын хүмүүс энэ удаагийн сонгуулиас ёс зүй барин татгалзах нь уг нь зөв баймаар юм. Гэвч тэгээд загалмайлсан эцэг С.Баярцогтыг эхнээс нь давраагаад, илээд өнгөрүүлсний гор ингээд дуусахгүй байгаа л хэрэг юм даа.

Б.Тамир

Эх сурвалж: Шуурхай.мн


URL:

Нэр: зочин Огноо: 17 May 2016

Энэ Баярцогтыг нэр дэвшүүлэх нь бүү хэл , намаасаа хөөж АТГ-т эсвэл цагдаа, шүүхийн байгууллагад өгөх хэрэгтэй. Хэрэв энэ хүний нэрийг дэвшүүлбэл АН-ынхан хойшид дахин өндийхгүйгээр ЛААЗ өшиглөгчид болж жил бүр ЛААЗ өшиглөгчийн улсын аварга шалгаруулах тэмцээн зохиож СТРЕСС-ээ тайлж байх хэрэгтэй

Нэр: Anonymous Огноо: 17 May 2016

Mongol hynii judag ene Bayartsogtod alga

Нэр: зочин Огноо: 17 May 2016

Одоогийн албан тушаалаас нь буумагц АТГ анаж байгаад дэгээдэх байлгүй дээ. Эрх мэдэлтнүүд өөрсдийнхөө арьсыг хамгаалсан хууль гаргачихаад халдаж шалгах боломжгүй байгаа талаар зохих байгууллагын удирдлагууд нь Ерөнхий сайдад хандсан байсан даа. Баярцогт чинь хугацаагаа дуусмагц сургуульд явн.а гэж нилээд эрт зарлаад байсан нь учиртай л байж дээ

Нэр: unen Огноо: 17 May 2016

ha ya ta nar yaasan muu bainaa, bi dahiad ihe huraldu baimaar bainaa.

Сэтгэгдэл бичих