Баян-Өлгий аймгийн МАХН-ын дарга нарын машинд дайруулсан иргэн Н.Энхбаяраас тусламж хүсэв
Баян-Өлгий аймгийн МАХН-ын дарга А.Алаубек тэргүүтэй МАХН-ын таван гишүүн сууж явсан Land 04-45 УБР машин хүн дайрчээ. Тодруулбал Дэлүүн сумын төвд мотоциклтой явж байсан залууг мөргөж, хөлийг хугалсан байна. Осол гарсан дор тэд эмчилгээний бүх зардалыг нь даана гэж хэлээд хохирогчийг эмнэлэгт хүргэж, өгөөд алга болжээ.
Гэвч түүний хөлийг Баян-Өлгий аймагт эмчлэх боломжгүй, хот ру яв гэсэн ч МАХН-ын дарга нар нэгч төгрөг өгөөгүй ажээ. Онгоцоор явах гэтэл 1’200.000 төгрөгийн зардалтай байсан тул 2000км газарт автобусаар явахаар болсон байна. Тухайн үед дээрх дарга нар намын үйл ажиллагаагаар хурал,семинар хийж явсан аж. Тиймээс хохирогч залуу МАХН-ын дарга Н.Энхбаяраас фэйсбүүкээрээ дамжуулан тусламж хүсчээ.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Тэр Алаубек чинь МАХН-ын гишүүн биш шүү дээ. МАН-аас наад асуудлаарааа нэхэмжлээч Энхбаяртай ямар ч хамаагүй асуудлыг битгий ингэж улс төржүүлж байгаа ч