20 настай эмэгтэйг хөнөөсөн хэрэг прокурорын газарт шилжлээ
Өнгөрсөн зургадугаар сард Баянзvрх дvvргийн нутаг дэвсгэр есдvгээр хорооны нутагт 20 настай эмэгтэйг хєнєєж, цогцсыг нь шатаасан онц ноцтой хэрэг гарсан талаар хэвлэлээр мэдээлж байсан. Єнгєрсєн зургадугаар сард гарсан тус хэргийг УМБГ-ын хоёрдугаар хэлтсийн Онц хvнд зохион байгуулалттай гэмт хэрэг мєрдєх хэлтэст гурван cap гаруй хугацаанд шалгасны эцэст нийслэлийн Прокурорын газарт шилжvvлсэн байна. Энэхvv хэрэгт нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Мижиддорж хяналт тавьж байгаа Улсын яллагчийн зvгээс мєрдєн байцаалтын шатанд хангалттай нотлох баримт бvрдсэн гэж vзэж байгаа юм байна.
Мөн 20 настай Б-г хєнєєсєн хэрэгт яллагдагчаар татагдаад буй 16 настай Г, У нар мөрдөн байцаалтын явцад хэргээ хүлээсэн байна. Энэхүү аймшигт хэргийг үйлдсэн Г, У нарт Эрvvгийн хуулийн ТА-ийн 91.2.1, 91.2.7, 91.2.11-т зааснаар буюу шунахайн сэдэлтээр, урьдчилан vгсэн тохиролцож, зохион байгуулалттайгаар хvний амь хєнєєсєн, 153.2-т зааснаар буюу бусдын эд хєрєнгийг гэмтээсэн, энэ гэмт хэргийг галдан шатаах буюу нийтэд аюултай бусад аргаар vйлдсэн, энэ хэргийн улмаас хvний амь нас хохирсон гэх vндэслэлээр буруутгаж байгаа юм. Хэргийн талаар эргэн сануулахад Баянзvрх дvvргийн VIII хороонд оршин суух 16 настай У, Г Б-г хєнєєснийхєє дараа машиныг нь авч найзуудтайгаа Зайсан, Туулын эргээр зугаалж яваад буцахдаа цагдаа нарт баригдсан байна. Тэднийг саатуулах vед гэмт хэрэг vйлдсэн гэдгийг нь мэдээгvй аж. Харин насанд хvрээгvй, жолооны vнэмлэхгvй хvvхдvvд автомашин жолоодож явахад нь цагдаа нар зогсоож, машиныг нь журамлажээ. Гэтэл 20 настай Б-г машинтайгаа гэрээсээ гараад сураггvй болсон талаар ар гэрийнхэн нь цагдаагийн байгууллагад бvртгvvлсэн байна. Улмаар журамласан автомашин талийгаачийнх болох нь тогтоогдож, машинд байсан хvvхдvvдийг хvн амины хэрэгт шалгаж эхэлжээ. Харин цагдаа нар талийгаачийг эрэн сурвалжилсны vр дvнд Шархадны ойролцоох жалганд цогцсыг нь шатаагаад, булсан байхыг олсон юм.
Хэрэг гардаг єдєр У, Г нар найзуудтайгаа сагс тоглож байгаад талийгаачтай тааралджээ. Тэд Б-гийн машинд сууж жолоо барихыг хvссэн ч зєвшєєрєєгvй гэнэ. Иймээс тэд Б-гийн хоолойг нь боож амийг нь хохироосон юм. Энэ талаар Г нар «Бид Б-г хэсэг хугацаанд ухаан алдуулж, машиныг нь жолоодохыг л хvссэн юм» хэмээн мэдvvлсэн байдаг. Харамсалтай нь Б тэр чигтээ нас баржээ.
URL: