МАХН-ыг орхигсдыг живхтэй үдэв (видео)
Өнөөдөр ОБЕГ-ын дарга асан Т.Дуламдорж, МХЕГ-ын дарга асан Д.Батмөнх, Худалдан авах ажиллагааны газрын дарга асан Д.Энхжаргал тэргүүтэй МАХН-ын нэр бүхий гишүүд намаасаа гарч буйгаа мэдэгдсэн юм.
Хэвлэлийн бага хуралд оролцогчид МАН-тай эвсэх ёстой байсан гэдэг дээр санал нэгтэй байгаагаа илэрхийлж, МАХН-аас гарч байгаагаа дуулгасан юм. Тэдний зүгээс ЭМСЯ-ыг одоо болтол удирдлагагүй байгаа нь МАХН-ын удирдлагын багийн чадваргүйгээс болж, улс орны чухал салбарыг өнгөрсөн дөрвөн жил самарсан хэмээлээ. Мөн намынхаа гишүүнчлэлээс татгалзаж байгаа явдлыг аль 13-р зууны үеийн урвагчдын түүхтэй адилтгаж яриад байгаа нь буруу. Ардчилсан нийгэмд энэ бол хүний сонголт байх ёстой зүйл гэв.
Тэднийг хэвлэлийн бага хурал хийх үеэр МАХН-ын гишүүд дэмжигч нар цуглаж “урвагч нар, ичээч” хэмээн шүүмжилж тэдэн рүү хүүхдийн живх шидэж багахан үймээн дэгдээсэн юм.
Үймээний үеэр МАХН-ын гишүүн Л.Сэлэнгэ дараах зүйлийг ярилаа. “Бид Ч.Улаан, Д.Тэрбишдагва нарыг анх манай намд нэгдэхэд хамаг байдгаа барьж, хадаг сүүтэй угтаж авч, хамаг өндөр албан тушаалд гаргасан. Гэтэл үүни хариуд манай намыг самарч хаячихаад гарлаа. Өнөөдрийн хэвлэлийн бага хуралд оролцсон хүмүүс ч гэсэн тэдний адил манай намын өндөр албан тушаалд суусан. Тухайлбал Ш.Дуламдорж ОБЕГ-ын дарга, Энхжаргал Худалдан авах ажиллагааны газрын дарга, Д.Батмөнх МХЕГ-ын даргын албыг хашсан. Тиймээс тэд ийм зүйл ярьж болохгүй” гэлээ.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Эд ч яалтачгүй хамаг л өөдтэй албан тушаалыг нь авсан шүү. Тэгэд одоо хаяж байдаг хөөрхий улс юм даа. Гэхдээ бүр энэ нам хэцүүдсэн хүндхэн үед нь шүү. Урваачин шарваачин хүмүүс олширсон муу цаг гэж энэ л байхдаа.
Энхбаяр угаасаа л хүн таньдаггүй сул талтай, тиймээс л ийм албан тушаал горилогсодоор намаа бүрдүүлсэн юм Харин энэ удаа хөгийн гаруудаасаа саллаа Гэвч түүнийг дагах шинэ хүн байна уу Шинээр манлайлал хийж чадах уу гэдгээ сайн тунгааж бодох шаардлагатай юм бил ээ