АТГ-ын мөрдөн байцаагч Э.Амарбат авлига авсан уу

Ашигт малтмалын газрын Геологи уул уурхайн албаны дарга Ариунбаяр улсын мөнгөөр хайгуул хийсэн 18 орд газрыг өөрийнхөө нэр дээр болгосныг эх сурвалж мэдээллээ. Түүний энэ хэргийг Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагч Э.Амарбат шалгасан ажээ. Гэвч тэрээр хэргийг шалгаж байна хэмээн хав дарж, хөөн хэлэлцэх хугацааг нь дуусгажээ. Ингээд М.Ариунбаяр хэрэг хийсэн нь үнэн боловч хөөн хэлэлцэх хугацаа нь хэтэрсэн гэдэг хуулийн нэр томьёо ёсоор хэргийг нь хэрэгсэхгүй болгожээ. Улсын мэдлийн орд газрыг өөрийн нэр дээрээ шилжүүлсэн ноцтой хэрэг ийнхүү төгсгөл болсонд хачирхаж, гайхаж буй хүмүүс Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагч Э.Амарбатыг авлига авсан байж болзошгүй хэмээн хардаж байна.


URL:

Сэтгэгдэл бичих