Нисдэг тэрэг Нью-Йоркийн голд осолджээ
Нью-Йорк хотод нисдэг тэрэг гол руу унаж осолдсоноор нэгэн эмэгтэйн аминд хүрч хоёр хүний биеийн байдал маш хүнд байгаа ажээ.
Гэрчүүдийн тайлбарлаж байгаагаар хувийн эзэмшлийн “Bell 206” онгоц нь хөөрснийхөө дараа хяналтаа алдан унаж эхэлсэн бөгөөд хотын 34 дүгээр гудамжны зүүн хэсгийн гол руу орж осолдсон байна.
Нью-Йорк хотын дарга Майкл Блүүмбэргийн мэдэгдэж байгаагаар нисдэг тэрэг агаараас доошилж байгаад ийнхүү сүйрсэн аж. Одоогоор ослын шалтгаан тодорхойгүй байгаа гэнэ.
Тус онгоцонд нисгэгчээс гадна дөрвөн хүн байсан нь Британий иргэн эхнэр, нөхөр хоёр мөн эхнэрийн охин байсан ажээ.
Онцгой байдлын ажилчид сүйрсэн нисдэг тэргийг уснаас татан гаргасан байна. Гэрчүүдийн мэдэгдэж байгаагаар нисдэг тэргийг усан онгоцоор аваад явсан гэнэ.
Осол болсон энэхүү газарт дор хаяж долоон усан онгоц тусламж үзүүлсэн байна. Нэгэн гэрчийн хэлснээр аврах багийн нэг ажилтан зорчигчийг аврахаар ус руу шумбан ороод ухаангүй хүнтэй хамт гарч ирсэн гэжээ.
Орон нутгийн цагаар 19 цаг 22 минутад осолдсон нисдэг тэрэгний ослоор амь үрэгдсэн эмэгтэйг цагдаа нар цагийн дараа татан гаргасан аж.
URL: