АН-ЫН АТГАГ САНААНЫ ЦААНА

9d19bf4d3d18d40dbigТойргийн хуваарилалт тойрсон маргаан хэсэгтээ намжихгүй нь. Учир нь, ард түмний эрх ашиг, Үндсэн хуулийн заалтад нийцүүлэхээс илүүтэй зөвхөн намынхаа нөлөө бүхий улстөрч, дарга нарт зориулж сонгуулийн газрын зургийг АН-ынхан дангаараа зурж баталсан нь саяхан. Үүнд нь эгдүүцсэн Ч.Хүрэлбаатар гишүүн тойргийн хуваарилалтыг хэлэлцэх үеэр “Увсын тойргийг хэн ингэж зурсан бэ. Нэрийг нь хэлчих. Тэр хүнтэй би өрсөлдье. АН-ын чадалтай аавын хүү нь надтай ирээд өрсөлдөөрэй” хэмээн бухимдсан. Түүний ингэж бухимдах нь ч аргагүй юм билээ.

Юу гэхээр Увс аймагт гурван мандат хуваарилахдаа хамгийн зүүн бүсийн сум Зүүнхангайг баруун зах Бөхмөрөнтэй нэг тойрог болгож байгаа юм билээ. Дунд нь аймгийн төв орчмын оруулсныг эс тооцвол хоорондоо 600 км зайтай баруун, зүүн хоёр хязгаарыг нэгтгээд нэг тойрог болгосон гэсэн үг.

Улаанбаатараас Архангай аймаг ороход 480 км гэж тооцвол Увсад нэр дэвшигч зөвхөн тойрогтоо ажиллахын тулд түүнээс даруй 120 км илүү явах хэрэг. Залгаа, зэргэлдээ сумдыг нэгтгээд нэг тойрог болгодогтүй юм гэхэд зориуд зүүн, баруун хязгаарыг сонгож нэг мандат хуваарилсан нь цаанаа атгаг санаатай байж таараа.

Тэгсэн атлаа АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатарт товчлуурын илүүгээ ашиглаж хоёр мандаттай Хэнтийд нэг тойрог нэмж хуваарилсан нь зарим хүний эгдүүцлийг төрүүлэх шалтгаан болоод буй. Дээрх асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үеэр УИХ-ын гипгүүн Ц.Нямдорж “Б.Гарамгайбаатар аа, Хэнтийг гурван мандаттай болгосон. Чи очоод унана шүү. Чамайг унагаах хүүхэд бэлэн байгаа” хэмээх үгийг АН-ын бүлгийн даргад дайсан. Харин Хэнтий аймагт МАН-аас нэр дэвших магадлал өндөртэй яваа Л.Оюун-Эрдэнэ “Хуулийг ч гууль болгож байна даа. Б.Гарамгайбаатарын өөртөө зориулсан тойрог дээр нь өрсөлдөнө өө. Эрх мэдэл, эд хөрөнгө бүгдийг ялахгүй” хэмээн өөрийн цахим хуудаснаа нийтэлсэн нь олны анхаарлын төвд ороод байна. Л.Оюун-Эрдэнийн энэ мэдэгдэл хэтэрхий түргэдсэн байж болох ч улс төрийн шинэ залуу үе гэдэг талаас нь харвал байж болох л хувилбар юм.

Саяхныг хүртэл хоёр мандатгай явж ирсэн Хэнгийг Сонгуулийн төв байгууллагаас зориуд гурван мандаттай болгож оруулж ирсэн, түүнийг нь АН-ынхан, ялангуяа Б.Гарамгайбаатар гишүүн цээжээрээ хамгаалсаар хэвээр үлдээсэн нь цаанаа маш том ашиг сонирхлыг дагуулж байсан нь нууц биш. Учир нь, жагсаалтын 28 мандатыг хэвээр үлдээсэн бол АН-аас эхний гуравт эрэмбэлэгдэх хүн нь маргаангүй Б.Гарамгайбаатар гишүүн байв. Нам доторх эрэмбээр нь харсан ч намын дарга, тэгээд Бүлгийн дарга байдаг болохоор хоёрт ч бичигдэх хэмжээний нөлөө түүнд байсан. Гэвч намын жагсаалт Цэц дээр бүдэрч, УИХ-аас түүнийг нь хүлээж авсан нь АН-ын бүлгийн даргад томоохон цохилт болсноор өөр арга замыг эрэлхийлэх хэрэгтэй болсон нь Хэнтийг гурван мандаттай болгосноор илүү тодорсон билээ. Энэ бүгдээс харахад хуваарилалт нь шог гэдэг агаар нэг байдлаар сонгуулийн газрын зургаа зурсан УИХ, тэр дундаа АН-ын ашиг сонирхол эсрэгээрээ өөрсдөд нь цэг тавьж магадгүй байна.

 

С.СҮЛД /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих