“Сентерра Гоулд” ХХК-ийн лицензийг цуцлах шүүх хурал болно

5168993f9b0ba70b6cbfc81b19e3c4bf“Ноён уулаа аваръя” хөдөлгөөнөөс “Сентерра Гуолд” ХХК-ийн Ноён уулан дахь ашиглалтын лицензийг хүчингүй болгуулахаар захиргааны хэрэг үүсгэсэн тэмцэл үргэлжилсээр байгаа юм.

Тэгвэл энэхүү маргааныг шийдвэрлэрлэх 2016 оны 05 дугаар сарын 19-ний 10 цаг 30 минутад Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд болохоор  товлогджээ.

Удаан хугацаанд маргаан дагуулж буй энэ асуудал удахгүй нэг тийшээ болох юм байна. Ямартай ч эцэг өвгөдийн алтан шарил, түүх соёлын хосгүй үнэт өв хадгалагдаж байгаа Ноён уулаа “ухуулахгүй” гэсэн байр суурин дээрээ нутгийн иргэд хатуу зогсож байгаа. Тэмцлээ ч зогсоохгүй гэдгээ удаа дараа мэдэгдсээр байгаа юм.

Б.Саран


URL:

Сэтгэгдэл бичих