С.Баярцогтыг Хятадын иргэн мөн эсэхийг тодруулж өгөхийг хүслээ
Мэдээлэх хүсэх тухай
УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт нь Британийн Виржинийн аралд нууц оффшор компани байгуулж, Швейцарын банкинд данс нээсэн нь 2013 оны 4 дүгээр сард дэлхий нийтэд ил болж, тэр цагаас хойш энэ үйлдлийн дуулиан одоо болтол манай улсад өрнөсөөр байна. Тэрээр оффшор нууц компани байгуулахдаа өөрийн нэрийг “Mr. Leo Shiu…” гэж бичсэнийг сүүлийн үед олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд онцлон, С.Баярцогтыг БНХАУ-ын харьяат гэж хүртэл мэдээлж байна.
С.Баярцогт нь төрийн өндөр албан тушаал хашиж буй учир энэхүү учир нь үл ойлгогдох хаяг, нууц компанийн асуудал нь хоёр орны найрамдалт харилцаанд сэв суулгах хүртэл даамжрах вий гэсэн болгоомжлол бидэнд өөрийн эрхгүй төрж байгаа юм. Иймд дээр дурдсан нэртэй Mr. Leo Shiu нь БНХАУ-ын улсын иргэн мөн эсэх, С.Баярцогттой ямар холбоотой болох, мөн С.Баярцогт нь танай улсын иргэн мэтээр нууц оффшор данс нээсэн нь БНХАУ-ын хууль дүрэмд нийцэж байгаа эсэхийг тодруулж, бусад холбогдох мэдээллийг ирүүлэн, олон түмний эргэлзээг тайлахад тусална уу” хэмээжээ.
У.Сайхан
URL: