Нутгийн төв хэсгээр нойтон цас орж, цасан шуурга шуурна
Малчид, ард иргэд, зорчигчдийн анхааралд: Өнөөдөр нутгийн төв хэсгээр нойтон цас орж, цасан шуурга шуурч, говь талын нутгаар хүчтэй салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.
2016 оны тавдугаар сарын 11-ний 09 цагаас 21 цаг хүртэл: Төв болон говийн нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн ихэнх нутаг, говийн нутгийн хойд, зүүн зүгийн нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 15-17 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, говийн нутгийн өмнөд хэсээр 15-20 градус, Дорнод, Дарьгангын тал нутгаар 11-16 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Сэрүүсч 4-6 градус дулаан байна.
Өглөө 06 цагт Улаанбаатарт: 4 градус дулаан, харьцангуй чийг 59 хувь, агаарын даралт 859 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.
2016 оны тавдугаар сарын 12-ноос тавдугаар сарын 16-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
13-нд баруун болон төвийн нутгаар, 14-нд нутгийн зүүн хагаст хур тунадас, нойтон цас орно. Салхи 12-нд Алтайн салбар уулсаар, 13-нд ихэнх нутгаар, 14-нд говь талын нутгаар секундэд 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. 13-нд нутгийн баруун хагаст, 14-нд нутгийн зүүн хагаст сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм дулаан байна. Бусад хугацаанд дулаан байна.
URL: